Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ой, Монголын үндэсний уламжлалт Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын 2021 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 14 дүгээр зарлигаар Мандах Их Сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Нацагдорж, Сургалт эрхэлсэн дэд захирал Ч.Төрбадрах нар “Алтан гадас” одонгоор, Захирлын ажлын албаны дарга С.Энхтуяа “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар тус тус шагнагдаж, хийж бүтээсэн ажил, хөдөлмөрөө төрөөр үнэлүүллээ.
Шагнал хүртсэн багш нартаа сургуулийн хамт олны зүгээс цаашдын сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний ажилд өндөр амжилт хүсье.
Сургуулийн захиргаа