ГАРААНЫ КОМПАНИТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА.

ГАРААНЫ КОМПАНИТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ  ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА.

Мандах Их сургуулийн дэргэд “ЮниТакс Тин” ХХК гарааны компанитай хамтран ажиллах тухай 2021.03.01-ний өдрийн MU-CD-001:2021 тоот санамж бичигт гарын үсэг зурлаа. “TaxAcc” төслийг хэрэгжүүлэгч тус компани нь татварын тооцоолол, бүртгэл, тайлангаа программаар гаргаж цахим системд илгээх цогц платформ юм. ТахАсс татварын программ нь СТОУС-д нийцүүлэн бүртгэсэн НББ-ийн журналаас орлогын албан татварын нөлөөллийг тодорхойлж, тооцоолол хийж, татварын бүртгэл хөтөлж, татвартай холбоотой тайлан, тодруулга бэлтгэхэд чиглэгдсэн юм. Энэхүү санамж бичгийн хүрээнд

  • “TaXAcc” төслийн хөгжүүлэлт, сургалт судалгааны ажилд багш, оюутны нөөц боломжийг ашиглан хамтран ажиллах;
  • Mэргэжилтэн, сургалтын танхим гэх мэт материаллаг нөөц боломжоор дэмжин ажиллах;
  • “TaxAcc” төслийг олон нийтэд сурталчлан таниулах, нэвтрүүлэхэд туслах зэрэг ажлуудыг хамтран ажиллахаар харилцан талууд тохиролцлоо.  

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авна уу: http://taxacc.mn 

 

СУРГУУЛИЙН ЗАХИРГАА