Мандах Их Сургуулийн 2020 оны ололт амжилтууд

A- A A+
Мандах Их Сургуулийн 2020 оны ололт амжилтууд

Байгууллага:

  • Боловсролын байгууллагын менежментийн тогтолцооны ISO 21001:2018 олон улсын стандартыг Монгол улсын хэмжээнд нэвтрүүлсэн анхны боловсролын байгууллага боллоо.
  • Хичээлийн байрны шинэ өргөтгөлийг ашиглалтанд орууллаа.
  • Оюутны шинэ байрыг ашиглалтанд орууллаа.
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай Тусгай хэрэгцээт оюутнуудад хүртээмжтэй дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
  • Монгол Такс ТМЗ ХХК-тай Оюутны тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгууллаа.
  • Хөдөө аж ахуйн Ноос ноолуурын хоршоодыг хөгжүүлэх гишүүдэд сургалт явуулах чиглэлээр "Тогтвортой ноос ноолуурын эвсэл"-тэй хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
  • Санхүүгийн менежмент хөтөлбөр үндэсний хэмжээнд магадлан итгэмжлэгдлээ.

 


Эрдэм шинжилгээ, судалгаа:

  • "Мандах Эрдэм" сэтгүүлийг англи хэл дээр хэвлүүлэн олны хүртээл болголоо.
  • БШУЯ, МЗЭХ, ШУА, ШУТС, Их дээд сургуулиуд хамтран зохион байгуулдаг 17 дахь удаагийн "Хүрэлтогоот-2020" ЭШХ-ийн Эдийн засаг, бизнесийн салбарт Мандах ИС-ийн ахлах багш С. Мөнхцэцэг,  багш Ж. Гантулга нарын “Скоринг болон машин сургалтын зарим аргад тулгуурлан зээлдэгчийн зээлжих зэрэглэл тогтоох нь” сэдэвт илтгэл Тэргүүн байрт шалгарч БШУЯ-ны сайдын нэрэмжит грантын эзнээр тодорсон ба Мандах ИС-ийн багш Г. Эрдэнэцогт, Г. Уянга нарын “Уул уурхайн бус салбарын экспорт дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтын нөлөөлөл” сэдэвт илтгэл Тусгай байрт шалгарлаа.
  • НҮБ-ийн Хүүхдийн Сан (UNICEF)-ийн захиалгаар Зайгал судалгааны институтын гүйцэтгэсэн “Сosts of absenteeism due to air pollution among private sector companies in Ulaanbaatar, Mongolia” сэдэвт судалгааны ажилд НББТ-ийн ахлах багш А. Наранцэцэг (Ph.D) үндэсний зөвлөхөөр ажилласан.
  • Бүгд Найрамдах Чех улсад цахим хэлбэрээр зохион байгуулагдсан “The 14th International Days of Statistics and Economics” ОУЭШХ-д Мандах ИС-ийн ЭЗБТ-ийн эрхлэгч доктор, дэд профессор С. Цолмон, ХҮИС-ийн дэд захирал Ц. Цэцэгмаа багштай хамтран “Decreasing population and the human resource base in the gobi sub-region: challenges for mongolia in the 21st century” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. (Conference proceedings citition index)
  • Cангийн Яам, Хөдөө Аж Ахуйн Яам, Мал Эмнэлэгийн Ерөнхий Газраас захиалсан “Мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнэлгээний норм, нормативыг тогтоох” зөвлөх үйлчилгээний төслийг Мандах Их Сургуулийн хүндэт профессор Гавьяат эдийн засагч Р. Батжаргал,  ЭЗБТ-ийн эрхлэгч доктор, дэд профессор С. Цолмон нар гүйцэтгэлээ.
  • ММНБ-ийн институтын захиалгаар "СТОУС 10, ЖДААН-ийн СТОУС 9, УСНББОУС 35-ын уялдааг харьцуулах нь" сэдэвт судалгааны ажлыг НББТ-ийн ахлах багш А.Наранцэцэг (Ph.D ), НББ-Статистик IY курсын оюутнуудтай хамтран амжилттай хийж, хүлээлгэн өглөө.


Багш, ажилтнууд:

  • Мандах Их Сургуулийн 2020 оны “Шилдэг залуу багш”-аар ГХТ-ийн багш С. Сайнзаяа, “Шилдэг багш”-аар ЭЗБТ-ийн багш Ж. Гантулга нар шалгарч, Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.
  • Засгийн газрын шагналаар дараах багш, ажилтнууд шагнагдлаа.
    • “Боловсролын тэргүүний ажилтан” хүндэт тэмдэгээр: ГХТ-ийн багш ахлах Э. Оюун-Эрдэнэ,
    • "БШУЯ-ны жуух" бичгээр: Санхүү эрхэлсэн дэд захирал С. Энхтүвшин, НББТ-ийн багш Ш. Цэцэгжаргал, Д. Цэвэлмаа, Г. Хандсүрэн, ГХТ-ийн багш Ш. Нандинцэцэг, СШУИТ-ийн багш М. Ганхөлөг,
    • "Нягтлан бодох бүртгэлийн тэргүүний ажилтан" цол тэмдэгээр: Дархан салбар сургуулийн тэнхмийн эрхлэгч Э. Өлзийхишиг,
    • "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгээр: Дархан салбар сургуулийн НББТ-ийн багш  Ц. Энхбилэг нар шагнагдлаа.
  • “Татварын бүртгэл 2020” улсын олимпиадад Нягтлан бодогчийн ангилалд НББТ-ийн багш Б. Ганбагана 1-р байрт шалгарлаа.
  • Хувийн Их Дээд сургуулиудын холбооны Тэргүүний багш медалиар:
    • ГХТ-ийн багш С. Сайнзаяа
    • ЭЗБТ-ийн багш Л. Дансранбавуу
    • ЭЗБТ-ийн багш П. Насанжаргал
    • НББТ-ийн багш Г. Золбоо нар шагнагдлаа.
  • ЭЗБТ-ийн ахлах багш С. Мөнхцэцэг Мандах Их сургуулийн “Докторантын шилдэг бүтээл”-ийн шагнал хүртлээ.
  •  2020 оны Мандах Их Сургуулийн “Онцгой амжилт шагнал”-ыг Мандах ИС-ийн ЭЗБТ-ийн ахлах багш С. Мөнхцэцэг,  багш Ж. Гантулга нар хүртлээ.
  •  2020 оны Шилдэг ажилтнаар Ерөнхий нягтлан бодогч Г. Эрдэнээ шалгарч Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.
  • Дархан-Уул аймгийн их, дээд, мэргэжлийн сургуулиудын багш нарын дунд зохион байгуулсан спортын арга хэмжээнд багш нарын волейболын баг 3-р байр эзэлж, хүрэл медалийн эзэн боллоо.


Оюутнууд:

  •  Татварын Ерөнхий Газраас Их, дээд сургуулиудын дунд зохион байгуулагддаг “Татварын хуулийг хэн сайн мэдэх вэ?” тэмцээнд E-Mandakh баг 3-р байр эзэлсэн. /Удирдагч  НББТ-ийн багш Д. Цэвэлмаа/
  • “Татварын бүртгэл 2020” улсын олимпиадад оюутны ангилалд  Нягтлан бодох бүртгэл-татвар  хөтөлбөрийн 4-р курсын оюутан Б.Оюу тусгай байрт шалгарсан.
  • Мандах Их сургуулийн Оюутны тэтгэлэгт хөтөлбөрт 397 оюутан хамрагдаж 149,120,000 төгрөгийн тэтгэлэг олгосон байна.
  • Бусад байгууллагын тэтгэлэгт хөтөлбөрт дараах оюутнууд хамрагдсан. Үүнд:
    • Голомт банк: У. Халиунаа  / Мэдээллийн систем хөтөлбөрийн 4-р курсын оюутан/
    • Developing Global Leaders хөтөлбөр: А. Номин-Эрдэнэ /Нягтлан Бодох Бүртгэл, Англи хэл хөтөлбөрийн  4-р курс/
    • Өгөхийн төлөө амьдар оюутны тэтгэлэг "Хөгжлийн жор" НҮТББ:  Б. Батцэцэг / Нягтлан Бодох Бүртгэл, Татвар хөтөлбөрийн 1-р курс /
    • Цэцэглэх Ирээдүй ТББ : У. Хашчимэг / Нягтлан Бодох Бүртгэл, Банк хөтөлбөрийн  4-р курс /
    • Өмнөговь аймаг, Даланзадгад сумын  ЗДТГ-ын тэтгэлэг Н. Түвшинтөр / Нягтлан Бодох Бүртгэл, Татвар хөтөлбөрийн 4-р курс /
    • Хадгаламж Зээлийн хоршоо ТББ –ийн Авъяаслаг хөтөлбөр:  Г. Чанцалдулам /  Нягтлан Бодох Бүртгэл, Татвар хөтөлбөрийн 4-р курс/
    • Дэлхийн зөн:  Ө .Хишигбаяр /  Нягтлан Бодох Бүртгэл, Татвар хөтөлбөрийн 4-р курс /
    • Монгол Такс ТМЗ-ийн тэтгэлэгт хөтөлбөр: Б. Дэлгэрмагнай /Нягтлан Бодох Бүртгэл, Аудит хөтөлбөрийн 3-р курс/
  •  “Нандин Бродерс Групп” ХХК-наас зохион байгуулдаг “Шилдэг Бизнес Төсөл” шалгаруулах тэмцээнд Мандах Их Сургуулийн  “Cashmere Gold” баг  2-р байрт, “Seabucktorn”  баг тусгай байрт шалгарсан.
  • Дэлхийн банк болон Швейцарийн хөгжлийн агентлагаас зохион байгуулж, их дээд сургуулийн оюутнуудын дунд зарласан “Нийгмийн эгэх хариуцлага-Залуусын оролцоо” SAY HACKATON-2020 уралдаанд  Нягтлан Бодох Бүртгэл, Татвар хөтөлбөрийн 4-р курс  Нягтлан Бодох Бүртгэл, Статистик хөтөлбөрийн 4-р курсын оюутан Г. Энх-Отгон багаараа “Оюутнуудын нойргүйдэл” сэдэвт судалгааг хийж, шилдэг судалгааны төслөөр шалгаран 1,0 сая төгрөгийн грант авсан. /Удирдагч  НББТ-ийн  ахлах багш А. Наранцэцэг (Ph.D ) /
  • Монголын ногоон уламжлал сангаас жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг "Ногоон уламжлалаа хамтдаа хөгжүүлье" аяны хүрээнд "Зөв сэтгэлгээ-Зөв хөгжил" оюутны эрдэм шинжилгээний 15 дах удаагийн хуралд Нягтлан бодох бүртгэл, статистик хөтөлбөрийн 3-р курсын оюутан Б. Баянжаргал, Э.Тэгшжаргал нарын "Нийгмийн үе, хүйс болон сэтгэлгээний оюун ухааны ялгаатай байдлын судалгаа" илтгэл 2-р байранд шалгарсан. /Удирдагч  НББТ-ийн ахлах багш А. Наранцэцэг (Ph.D )/
  • МУИС-аас зохион байгуулсан "Translation Talent Competition 2020 Award" тэмцээнд  Нягтлан Бодох Бүртгэл, Татвар хөтөлбөрийн 4-р курсын оюутан Ч. Эрхэмбаяр Тусгай байр эзэлсэн.
  • Дархан салбар сургуулийн оюутнууд Менежментийн Улсын XIII олимпиадад амжилттай оролцож багаараа  мөнгөн медаль,  хувийн дүнгээр 4-р курсын оюутан  Б. Нямжаргал алт, 4-р курсыг оюутан  Я. Мядаг хүрэл медаль, 3-р курсыг оюутан  А. Ундармаа, 4-р курсын оюутан Н. Номин нар ТОП-10 оюутнаар шалгарсан.
  • Дархан-Уул аймгийн их, дээд мэргэжлийн сургуулиудын оюутнуудын дунд зохиогдсон Спортын их наадамд Дархан салбар сургуулийн оюутнууд Шатрын төрөлд багаараа Тэргүүн байр, Теннисний төрөлд багаараа II байр эзэлсэн.
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газраас хэрэгжүүлж буй мэдээлэл, технологийн салбарын ажлын байрыг нэмэгдүүлэх, өндөр ур чадвар бүхий хүний нөөцийг бэлтгэх, багшлах боловсон хүчнийг чадавхжуулах, программ хангамжийн сургалтын хөтөлбөрийг сайжруулах, дэлхийд өрсөлдөх чадвартай “10,000 программист” бэлтгэх төслийг энэ оны таван сараас хэрэгжүүлж эхэлсэн. Уг хөтөлбөрт У. Хүсэл-Эрдэнэ / Програм хангамж хөтөлбөрийн 1-р курс/ хамрагдан суралцаж байна.
  • Мандах Их Сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн цахим олимпиадын ТОП-10 оюутнаар  дараах оюутнууд шалгарлаа. Үүнд:
    • А. Алтанцоож /Дархан салбар сургууль 4-р курс/
    • Б. Дэлгэрмагнай /НББ-аудит хөтөлбөрийн 3-р курс/
    • Ц. Пүрэвцогт / НББ-аудит хөтөлбөрийн 4-р курс /
    • Б. Сарангэрэл /НББ-аудит  хөтөлбөрийн 4-р курс /
    • М. Ундрал /НББ-банк хөтөлбөрийн  4-р курс /
    • Ч. Наранчимэг /НББ-англи хэл  хөтөлбөрийн 4-р курс /
    • Э. Энхдэлхий /Дархан салбар сургууль 3-р курс/
    • Ц. Намуун /НББ-статистик хөтөлбөрийн  4-р курс /
    • Б. Соёлмаа /НББ-аудит хөтөлбөрийн  4-р курс /
    • О. Лхагва-Очир /НББ-аудит  хөтөлбөрийн 4-р курс /
    • Г. Энх-Отгон /НББ-статистик  хөтөлбөрийн 4-р курс /
  • Хувийн Их Дээд сургуулиудын холбооны Тэргүүний оюутан медалиар:
    • Н. Батсуурь /НББ-аудит хөтөлбөрийн   3-р курс /
    • Ч. Өсөхбаяр /НББ-татвар  хөтөлбөрийн 4-р курс /
    • Н. Түвшинтөр /НББ-татвар  хөтөлбөрийн  4-р курс /
    • Б. Соёлмаа /НББ-аудит  хөтөлбөрийн 4-р курс /
    • Г. Энх-Отгон /НББ-статистик  хөтөлбөрийн 4-р курс /
    • Ч. Наранчимэг /НББ-англи хэл  хөтөлбөрийн 4-р курс /
    • Э. Бат-Оргил /НББ-банк хөтөлбөрийн  4-р курс /
    • А. Рагчаасүрэн /Инженер эдийн засаг хөтөлбөрийн 3-р курс / нар тус тус шагнагдлаа.

Төгсөгчид:

  • Мандах их сургуулийн төгсөгч Мандах Их Сургуулийн Төгсөгчдийн холбооны тэргүүн, Сангийн яамны НБББГ-ын дарга Ч. Чимидсүрэн, СЭЗИС-ийн багш Ц. Пүрэвтуяа нар "Бизнесийн удирдлагын доктор"-ын зэрэг амжилттай хамгааллаа.
  • Төгсөгч "Пи Кэй Эф Интегрейтед Финансиал Сервис ТМЗ" ХХК-ИЙН ахлах нягтлан бодогч, ТМЗ М .Энхмэнд  2020 оны ШИЛДЭГ ТМЗ –р тодорлоо.
  • “Татварын бүртгэл 2020” улсын олимпиадад Нягтлан бодогчийн ангилалд төгсөгч Б. Ганбагана 1-р байрт шалгарлаа.
  • Хүрэл тогоот 2020 ЭШ-ний бага олимпиад Мандах ИС-ийн төгсөгч А. Наранхуягийн “Хөрөнгө оруулагчдын зан төлөвийн төөрөгдлийг үнэлэх нь” сэдэвт илтгэл дэд байрын грантыг авлаа.

 

Нийт багш ажилтан, оюутнууддаа  2021 ондоо гаргасан амжилтаа улам бататган, сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны ажилд нь улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе.

 

Сургуулийн захиргаа