Хүрэлтогоот 2020 ЭШХуралд тэргүүллээ.

A- A A+
Хүрэлтогоот 2020 ЭШХуралд тэргүүллээ.

 

БШУЯ, МЗЭХ, ШУА, ШУТС, Их дээд сургуулиуд хамтран зохион байгуулдаг #Хүрэлтогоот_2020_ЭШХ энэ жил 17 дахь удаагаа 2020 оны 12-р сарын 16-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулагдлаа. Анагаах ухаан, Инженерчлэл технологи зэрэг шинжлэх ухааны 7 салбарын 80 гаруй шилдэг бүтээл сүүлийн шатанд хэлэлцүүлж #БШУЯ-ны_сайдын_нэрэмжит 4 сая төгрөгийн 2 грант болон 1 тусгай байрыг тус бүр шалгаруулсан байна.

Эдийн засаг бизнесийн салбар хуралдаанд МУИС, ХААИС, ШУТИС, СЭЗИС зэрэг их, дээд сургуулиуд болон эдийн засгийн хүрээлэн зэрэг байгууллагуудын багш, судлаачид оролцлоо. Мөн БШУЯ-аас томилсон шүүгч МУИС-ийн БС-ийн захирал Ч.Энхбаяр, ШУТИС-ийн багш Л.Оюунцэцэг, СЭЗИС-ийн багш Ч.Наранчимэг, Тээвэр хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Эрдэнэбаяр, БШУЯ-ны Б.Атарцэцэг нараас гадна хөндлөнгийн шүүгчид, ажиглагчид, зохион байгуулагчид зэрэг олон байгууллагын төлөөлөл ажилласан байна.

Ингээд эдийн засаг, бизнесийн удирдлагын салбар хуралдааны шагналт байруудаар:

Тэргүүн байрын грантыг Мандах ИС-ийн ахлах багш С.Мөнхцэцэг, багш Ж.Гантулга нарын “Скоринг болон машин сургалтын зарим аргад тулгуурлан зээлдэгчийн зээлжих зэрэглэл тогтоох нь” сэдэвт илтгэл.

Дэд байрын грантыг Мандах ИС-ийн төгсөгч А.Наранхуягийн “Хөрөнгө оруулагчдын зан төлөвийн төөрөгдөлийг үнэлэх нь” сэдэвт илтгэл.

Тусгай байрт

 Мандах ИС-ийн багш Г.Эрдэнэцогт, Г.Уянга нарын “Уул уурхайн бус салбарын экспорт дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтын нөлөөлөл” сэдэвт илтгэл тус бүр шалгарч нэр хүнд бүхий грантын эзэд боллоо.

Хүрэлтогоот ЭШХ нь Монголд болдог хурлуудаас хамгийн их шагналын сантай, нэр хүндтэй, судлаачдын хувьд “Эрдэм шинжилгээний бага олимп” гэж хэлж болох бөгөөд энэ удаагийн хурлын тэргүүн байрын гурван шагналыг Мандах Их Сургуулийн багш болон төгсөгч авсан нь манай сургуулийн багш, судлаачдын эрдэм шинжилгээний ажлын ур чадвар өндөр түвшинд хүрсэн гэдгийн харуулж байна.

Сайдын нэрэмжит 2 грант болон тусгай байранд орсон нийт багш нартаа баяр хүргэж цаашдын эрдэм судлалын үйлст өндөр амжилт хүсье.

 

Сургуулийн захиргаа