Ажлын байрны цахим өдөрлөг боллоо.

A- A A+
Ажлын байрны цахим өдөрлөг боллоо.

2020 оны 12 сарын 10-ны өдөр Мандах Их Сургуулийн дэргэдэх “ Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”, маркетингийн багтай хамтран уламжлалт “Ажлын байрны өдөрлөгийг цахимаар амжилттай зохион байгууллаа.

Энэхүү өдөрлөгийн зорилго нь ажил олгогчдод боловсон хүчний нөөцийг бүрдүүлэхэд туслах, хамтын ажиллагааг хөгжүүлэх, Мандах Их сургуулийн оюутнуудыг үйлдвэрлэлийн дадлага хийлгэх, төгсөгчдийг ажлын байранд зуучлахад дэмжлэг үзүүлэх юм.

Өдөрлөгийн үйл ажиллагааг нээж Сургалт эрхэлсэн дэд захирал доктор, дэд профессор Ч.Төрбадрах хамтрын ажиллагаатай аж ахуйн нэгж болон оюутнууддаа хандан үг хэллээ.

Төгсөх ангийн оюутнуудад зориулан Монголын хүний нөөцийн институтийн захирал Д.Бартанбаатар /Төгсөгчдийн холбооны сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд ерөнхийлөгч/  “Ажлын байрны ярилцлаганд бэлтгэх, карьер төлөвлөлт болон хүний нөөцийн асуудал” сэдэвт сургалт хийж, оюутнуудын сонирхсон асуултанд хариулж, харилцан яриа өрнүүллээ.

Өдөрлөгт 20 гаруй аж ахуйн нэгж байгууллага оролцож, 60 гаруй ажлын байрны захиалга  өгсөн байна.

 

Онцолж дурьдвал: Монголтакс ТМЗ, Тод такс тин ТМЗ, М Си Эс интернэйшнл ххк, Азуре Хүлүг аудит, Интерактив ХХК,  Баянгол зочид буудал, Ханмаум ТМЗ зэрэг байгууллагууд шинээр төгссөн оюутнуудыг ажилд авах хүсэлтээ ирүүлжээ.

 

Биднийг дэмжиж  ажилласан байгууллага, оюутнууддаа баярлалаа. Цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.

Сургуулийн захиргаа