Мандах их сургууль нь 2017 онд Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2015 олон улсын стандартын шаардлага, шалгууруудыг ханган, хэрэгжүүлсэн бөгөөд энэхүү туршлага дээрээ тулгуурлан, Боловсролын байгууллагын менежментийн тогтолцооны ISO 21001:2018 стандартыг Монгол улсын боловсролын байгууллагуудаас анх удаа хэрэгжүүлж, гэрчилгээгээ 2020 оны 9-р сард хүлээн авсан юм. Тус стандартын үндсэн зарчмуудын нэг нь боловсролыг тэгш хүртээмжтэй хүргэх, суралцагсдын хэрэгцээ шаардлага, хүлээлтэд нийцсэн сургалтын үйл ажиллагаа тэр дундаа тусгай хэрэгцээт суралцагсдад бусдын адил боловсрол эзэмших боломж олгох явдал байдаг. Мандах их сургууль энэхүү боломжийг бий болгосон тул Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам тус их сургуулийг сонгон авч, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловсролыг дэмжих, тэднийг нийгэмшүүлэх төрийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан хамтран ажиллахаар болсон юм.
Ийнхүү Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Мандах их сургуулийн хооронд байгуулсан санамж бичигт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайд А. Ариунзаяа, Мандах их сургуулийн захирал Г.Нанжид нар 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр гарын үсэг зурав.
Санамж бичгийн хүрээнд дараах чиглэлээр хамтран ажиллах юм. Үүнд:
Хөгжлийн бэрхшээлийн талаарх эерэг ойлголт, хандлагыг төлөвшүүлэхэд чиглэсэн сургалт, нөлөөллийн ажилд оюутан суралцагсад, багш, ажилтнуудыг хамруулан зохион байгуулах зэргээр хамтран ажиллах боллоо.
Сургуулийн захиргаа