Монголын менежментийн холбооноос жил бүр зохион байгуулдаг “Шилдэг менежер”-үүдийг шалгаруулах ёслолын ажиллагаа Удирдлагын хөгжлийн академийн хурлын танхимд сар шинийн босгон дээр боллоо.
Энэ жилийн шилдэг менежерээр боловсрол, үйлдвэрлэл, банк санхүүгийн салбараас тус бүр 1 хүнийг шалгаруулжээ. Боловсролын салбараас тус сургуулийн ерөнхий захирал профессор Г.Нанжид шалгарч алтан медалиар энгэрээ мялаалаа.
Тэрээр хэлсэн үгэндээ “Шагнал бол ганц хүнийх байдаггүй хамт олны хичээл зүтгэлийн үр дүн юм. Иймд манай хамт олны 25 жилийн хөдөлмөрийн үр шимийг үнэлсэн шагнал юм” хэмээн тэмдэглэж хамт олондоо ирж буй алтан унжлагат хэмээх Тахиа жилдээ улам их амжилттай байж юу хүссэн есөн хүсэл нь сэтгэлчлэн бүтэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүллээ.
Монголын Менежментийн холбооны удирдах зөвлөлийн гишүүдийн хамт
Сургуулийн захиргаа