Шинийн 8-ны билигт сайн өдөр уламжлал ёсоор Дээлтэй Монгол өдөрлөгийг зохион байгууллаа.
Монгол ёс заншлаа дээдлэсэн, үндэсний хувцсаараа гоёсон багш ажилтан, оюутнуудаас Шилдэг үндэсний хувцастай багш ажилтан, оюутнуудыг шалгарууллаа.
Шилдэг үндэсний хувцастай багш ажилтанаар мужаан М.Дагвадорж
Шилдэг үндэсний хувцастай оюутнаар Банк санхүү хөтөлбөрийн 1-р дамжааны оюутан Б.Есөнцагаан, Ц.Номин нар шалгарлаа.
Өдөрлөгт идэвхитэй оролцсон нийт багш ажилтан, оюутнууддаа Алтан унжлагат хэмээх Тахиа жилдээ амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсье.