НББ-ийн мэргэжлийн англи хэлний олимпиадад мандах бүртгэл дээд сургуулийн оюутнууд эхний 5 байрыг эзэллээ

A- A A+
НББ-ийн мэргэжлийн англи хэлний олимпиадад мандах бүртгэл дээд сургуулийн оюутнууд эхний 5 байрыг эзэллээ

Мандах Бүртгэл дээд сургууль үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд НББ-ийн бакалаврын хөтөлбөрөөр суралцаж буй оюутнуудын дунд “Мэргэжлийн англи хэлний олимпиад”-ыг 2017 оны 3-р сарын 18-ны өдөр Мандах Бүртгэл дээд сургуулийн “Номын өргөө”-нд амжилттай зохион байгууллаа. Олимпиадад СЭЗИС, Отгонтэнгэр их сургууль, МБДС-Дархан салбар, Этүгэн их сургууль, МҮИС, Сэрүүлэг их сургууль МБДС зэрэг нийт 7 сургуулийн 35 оюутан оролцлоо.

Тус олимпиад нь 2 үе шаттайгаар зохион байгуулагдсан ба дараах 6 оюутан эхний 3 байрт шалгарлаа.

  • 1-р байр: Г.Хулан МБДС, У.Намуун МБДС-Дархан салбар
  • 2-р байр: Ш.Отгонням МБДС, А.Тунгалаг СЭЗИС
  • 3-р байр: Б.Хажидмаа МБДС, Ч.Түвшинсайхан СЭЗИС

Мөн МБДС-ийн НББ-Англи хэлний ангийн 4-р курсийн оюутан М.Болорчимэг 4-р байр, НББ-Англи хэлний ангийн 3-р курсийн оюутан Д.Баярцэнгэл 5-р байрыг тус тус эзэллээ.

Олимпиадад амжилттай оролцсон нийт оюутнууддаа цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье!

 

Гадаад Хэлний Тэнхим