БНСУ-ын Кёнги их сургуулийн төлөөлөгчдийг Мандах Бүртгэл дээд сургуулийн захиргаа хүлээн авч уулзлаа

A- A A+
БНСУ-ын Кёнги их сургуулийн төлөөлөгчдийг Мандах Бүртгэл дээд сургуулийн захиргаа хүлээн авч уулзлаа

2017 оны 03 сарын 21-ны өдөр тус сургуулийн Эрдэм шинжилгээ, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал Доктор(Ph.D), дэд Профессор Л.Энх-Амгалан, Сургалтын хөтөлбөр эрхэлсэн дэд захирал Доктор(Ph.D), дэд Профессор Ч.Төрбадрах нар БНСУ-ын Кёнги их сургуулийн олон улсын боловсролын институтын захирал Euk Jong Ha, Кёнги их сургуулийн гадаад харилцааны ажилтан Хулан нарыг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтаар хоёр тал оюутан солилцоо, хамтарсан сургалт судалгааны ажил, хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх боломж байгаа талаар харилцан санал солилцлоо. Тус сургууль үүсэн байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулах Олон улсын эрдэм шинжилгээний III удаагийн хуралд Кёнги их сургуулийн төлөөлөгчдийг оролцохыг урьлаа.

 

Сургуулийн захиргаа