ИРЭЭДҮЙН АУДИТОРУУДЫН СОРИЛГО 2026” ОЛИМПИАД 5 ДАХ ЖИЛДЭЭ АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

ИРЭЭДҮЙН АУДИТОРУУДЫН СОРИЛГО 2026” ОЛИМПИАД 5 ДАХ ЖИЛДЭЭ АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

“Грант Торнтон Аудит” ХХК-аас уламжлал болгон зохион байгуулдаг “Ирээдүйн аудиторуудын сорилго-2026” олимпиад 2026 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Тус олимпиад нь аудит, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр суралцаж буй оюутнуудын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, онолын мэдлэгийг практикт хэрэглэх, эрсдэлийг үнэлэх, өгөгдөл мэдээлэлд дүн шинжилгээ хийх, мэргэжлийн шүүн тунгаалт хийж шийдвэр гаргах чадварыг төлөвшүүлэх зорилготой юм.

2026 оны олимпиад нь “Мэргэжлийн шүүн тунгаалт ба шийдвэр гаргалт” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд Энэ удаагийн олимпиадад МУИС, СЭЗИС, ХААИС, Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль, Мандах Их Сургууль, Мандах Их Сургуулийн Дархан салбар, Идэр Их Сургууль зэрэг сургуулиудын нийт 20 багийн 60 оюутан оролцсноос “Мандах Их Сургуулийн багш, оюутнууд амжилттай оролцож дараах шагналт байранд шалгарлаа.

Шилдэг оюутан:

2-р байр: Мандах Их Сургуулийн оюутан  Г.Олдошгүй -Эрдэнэ

Шилдэг багш:

3-р байр: Мандах Их Сургуулийн Ахлах багш Ц.Одгарав, багш Д.Номиндарь

Мандах Их Сургуулийн Дархан -Уул аймаг дахь салбар

Шилдэг оюутан :

1-р байр А.Баярчимэг

Шилдэг баг :

2-р байр  “Хараат бус” баг

Шилдэг багш :

2-р байр : Мандах Их сургуулийн Дархан -Уул аймаг дахь салбар сургуулийн багш Б.Мөнхбаяр нар шалгарсан байна. Олимпиадад амжилттай оролцсон нийт багш, оюутнууддаа баяр хүргэе!