Тус сургуулийн Сургалтын хөтөлбөрийн хороо, сургууль сурталчилах комисс хамтран “Сургалтын хөтөлбөр сурталчлах өдөрлөг”-ийг 2017 оны 03 сарын 24-ны өдөр зохион байгуулж Хөтөлбөр эрхэлсэн дэд захирал Доктор(Ph.D), дэд Профессор Ч.Төрбадрах нээж үг хэллээ.
Өдөрлөгт 1,2-р курсын оюутнууд болон ЕБС-ийн сурагчид оролцлоо. Сонгон суралцаж буй хөтөлбөрийнхөө хэрэгцээ, онцлог, төгсөөд ажлын байранд тавигдах өнөөгийн шаардлага, шалгуурын тухай ойлголтыг өдөрлөгт оролцогчидод дэлгэрэнгүй тайлбарлан таниуллаа.
Тус сургуулийн хэрэгжүүлж буй Нягтлан бодох бүртгэл, Санхүү банк, Мэдээллийн систем, Программ хангамжийн сургалтын хөтөлбөрийн танилцуулгыг тус сургуульд элсэхээр хүрэлцэн ирж сонирхосон дунд сургуулийн ахлах ангийн сурагчид болон эцэг эхчүүдэд дэлгэрэнгүй мэдээллийгмэргэжлийн багш нар хийлээ.
Өдөрлөгт төгсөгчдийг төлөөлөн 1997 оны төгсөгч Бизкон Аудит ХХК-ны захирал Л.Отгонбаяр, 2015 оны төгсөгч Таван толгой ХХК-ны хүний нөөцийн хэлтсийн мэргэжилтэн Б.Бат-Эрдэнэ/Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтэглэгт/ нар хүрэлцэн ирж суралцах хугацаандаа олж авсан мэдлэг, судалгааны ажлын арга барил, оюутан ахуйдаа анхаарч, сурч мэдэх зүйлсийн талаар харамгүй зөвлөгөө өглөө.
Мөн сайн суралцахын зэрэгцээ нийгмийн сайн сайхны төлөө хэрхэн манлайлагч байх, өөрийн зорилгодоо хүрэхийн тулд тэмцэгч байх талаар сонирхолтой яриа өрнүүллээ.
Сургалтын хөтөлбөрийн хороо