Ард түмний гавъяат багш, Ардын Боловсролын Тэргүүний Ажилтан ГОМБОДОРЖИЙН ДАШЗЭВЭГ агсны нэрэмжит анхдугаар математикийн олимпиадыг ерөнхий зохион байгуулагчид Мандах Бүртгэл дээд сургуультай хамтран 2017.03.26 өдөр Төв аймаг, Зуун мод сумын “Хүмүүн цогцолбор” ахлах сургуулийн байранд амжилттай зохион байгууллаа.
Олимпиадыг санаачилж, ерөнхий зохион байгуулагчаар Бүртгэл, санхүүгийн тэнхимийн багш Б.Баатарцогт / Г.Дашзэвэг агсны ач хүү / ажилласан байна.
Олимпиадад Төвийн аймгийн сумуудаас нийт 93 сурагч бүртгүүлж, Жаргалант 3, Цээл 4, Борнуур 7, Алтанбулаг 2, Батсүмбэр 2, Эрдэнэ 4, Эрдэнэсант 1, Лүн 2, Бүрэн 3, Угтаал 1, Зуунмодын сумын 5-р сургууль 5, 4-р сургууль 2, Хүмүүн цогцолбор сургуулийн 27 сурагч, нийт 63 сурагч амжилттай оролцлоо. Бүх оролцсон сурагчдад зохион байгуулагчдын зүгээс БАТЛАМЖ гардуулав.
Шагналын санг Г.Дашзэвэг агсны үр хүүхдүүд, Мандах Бүртгэл ДС ивээн тэтгэж, дэмжих байгууллагаар Төв аймгийн БСУГ, “Хүмүүн цогцолбор” ахлах сургууль ажиллаа.
1-р байр: Одгэрэлийн Ганбат – Зуунмод сумын 5-р сургуулийн сурагч 23 оноо-
Алтан медаль, өргөмжлөл, 200,000₮, Мандах Бүртгэл ДС-д суралцах эрх, 1- р курсын сургалтын төлбөрийн 20%-ийн тэтгэлэг
2-р байр: Азжаргалын Гомбо-Очир- Угтаал сумын ЕБС-ийн сурагч 22,5 оноо
Мөнгөн медаль, өргөмжлөл, 150,000₮, Мандах Бүртгэл ДС-д суралцах эрх,1-р курсын сургалтын төлбөрийн 15%-ийн тэтгэлэг
3-р байр: Адъяагын Дуламсүрэн- Хүмүүн цогцолбор сургуулийн сурагч 18,5 оноо
Хүрэл медаль, өргөмжлөл, 100,000₮, Мандах Бүртгэл ДС-д суралцах эрх, 1-р курсын сургалтын төлбөрийн 10%-ийн тэтгэлэг
Тусгай байр: Шийравдоржийн Лхамноржмаа - Хүмүүн цогцолбор сургуулийн сурагч 17,5 оноо
Өргөмжлөл, 50,000₮, Мандах Бүртгэл ДС-д суралцах эрх
Тусгай байр: Пүрэвсүхийн Санжаа – Алтанбулаг сумын ЕБС-ийн сурагч 17,5 оноо
Өргөмжлөл, 50,000₮, Мандах Бүртгэл ДС-д суралцах эрхээр тус тус эзэлж шагнал гардан авлаа.