Эдийн Засаг Бизнесийн Тэнхимээс “Мандах Бүртгэл Дээд Сургууль” үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг 2017 оны 4-р сарын 21-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Тус хуралд МУИС-ийн Бизнесийн Сургууль, ШУТИС-ийн Бизнес Удирдлага Хүмүүнлэгийн Сургууль, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль, Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль, Этүгэн Их Сургууль, Дархан Дээд Сургууль, Мандах Бүртгэл Дээд Сургуулийн оюутнуудын 30 гаруй илтгэл ирснээс 2-р шатанд шилдэг 12 илтгэлийг хэлэлцүүллээ.
Шүүгчдийн бүрэлдэхүүнд:
Тэргүүн байранд Мандах бүртгэл дээд сургуулийн оюутан Н.Сэвжидпэрэнлэй, Б.Шинэцэцэг нарын “Зээлдэгчийн зээлжих чадварыг санхүүгийн болон санхүүгийн бус үзүүлэлтээр үнэлэх нь” сэдэвт илтгэл шаргарсан бол Дэд байранд ШУТИС-БУХС-ийн оюутан Б.Алтаншагай, Э.Цэвээнсүрэн “Хувьцаат компаниудад зэрэглэл тогтоон оновчтой портфель бүрдүүлэх нь”, Гутгаар байранд МУИС, Бизнесийн Сургуулийн оюутан Э.Намуунаа “Төсвийн бодлогын макро эдийн засагт үзүүлэх нөлөөлөл: SVAR загвар”, Мандах бүртгэл дээд сургуулийн оюутан Э.Амгалан “Санхүүгийн болон санхүүгийн бус үзүүлэлтэд тулгуурлан хувьцааны оновчтой багц бүрдүүлэх нь”, Тусгай байранд Мандах Бүртгэл Дээд Сургуулийн оюутан Б.Маргад-Эрдэнэ “Сэдэлжүүлэлтийн оновчтой аргыг сонгоход ажилчдын зан төлөв нөлөөлөх нь”, МУИС-ийн Бизнесийн Сургуулийн оюутан Л.Оюунзаяа “Ус ашиглалтын өртгийг нөөцөд суурилсан шинэ загвараар тооцоолж, татварын ТТ-17 маягтыг шинэчлэх нь” сэдэвт илтгэлүүд тус тус шалгарсан байна.
Нийт оролцсон оюутнууддаа цаашдын судалгааны ажилд нь амжилт хүсье!
Сургуулийн захиргаа