Статистикийн анхдугаар олимпиад амжилттай боллоо

A- A A+
Статистикийн анхдугаар олимпиад амжилттай боллоо


Мандах Бүртгэл дээд сургуулийг Үүсгэн байгуулагч Б.Сандагсүрэнгийн нэрэмжит Статистикийн анхдугаар олимпиад тус сургуулийн төв байранд 04 сарын 30-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Олимпиадын үйл ажиллагаанд Мандах Бүртгэл дээд сургуулийн Ерөнхий захирал, профессор Г.Нанжид, Гүйцэтгэх захирал доктор, профессор С.Өлзийбат, Монгол улсын гавъяат багш доктор, профессор Г.Элдэв-Очир, Монгол улсын гавъяат багш доктор, профессор С.Хандсүрэн, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Эдийн засгийн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Б.Мягмарсүрэн, Этүгэн их сургуулийн Бизнесийн удирдлагын тэнхимийн эрхлэгч, доктор профессор Ю.Туул, СЭЗИС-ийн Хэрэглээний математик, статистикийн тэнхимийн эрхлэгч доктор Ч.Наранчимэг, МУИС- Орхон сургуулийн багш Т.Элдэв-Очир нар оролцон, олимпиадын ач, холбогдол болсон Б.Сандагсүрэн агсны  тухай сэтгэгдэл, дурсамжаа, толилууллаа.

Тус олимпиадад Мандах Бүртгэл дээд сургууль, МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, МУИС-ийн Бизнесийн сургууль, ХУИС-ийн Бизнесийн сургууль, СЭЗИС, ИЗОУИС, Этүгэн их сургууль, МУИС-ийн Орхон сургууль зэрэг их, дээд сургуулийн 55 багийн 165 оюутан оролцож мэдлэг, чадвараа сорисон өргөн хүрээтэй олимпиад болж өндөрлөлөө. Багийн дүнгээр тэргүүн байранд МУИС-ийн Бизнесийн сургуулийн ” N.U.M” баг 203 оноо, дэд байранд МУИС-ийн Бизнесийн сургуулийн “МУИС” баг 190 оноо, гуравдугаар байранд МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн ” Үнэлгээ” баг 189 оноогоор тус тус шалгарлаа. Хувийн дүнгээр МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн оюутан Г.Балжинням тэргүүн байр, МУИС-ийн Бизнесийн сургуулийн оюутан Э.Гэрэлсувд дэд байр, Мандах Бүртгэл дээд сургуулийн оюутан Г.Мөнхтүвшин гуравдугаар байр эзэллээ.