“Мандах Бүртгэл” дээд сургуулийн үүсгэн байгуулагдсны 25 жилийн ой, 22 дахь удаагийн төгсөлтийн баяр ёслол төгөлдөр болж, тус сургуулийг Нягтлан бодох бүртгэл, Мэдээллийн технологийн мэргэжлээр төгссөн оюутнууд Бакалаврын зэргийн диплом, энгэрийн тэмдэгээ гардан авч ажил амьдралын гараагаа эхэллээ. Төгсөлтийн баярын хүндэтгэлийн арга хэмжээ Монголын Үндэсний АСА циркэд 2017 оны 05 сарын 08-ны өдөр болж Ёслолын үйл ажиллагааг Ерөнхий захирал профессор Г.Нанжид нээж үг хэллээ. Тэрээр
“Энэ хичээлийн жил сургуулийн 25 жилийн ой тохиож байгаагаараа онцлог бөгөөд тэнхим, алба нэгжүүд улсын хэмжээнд хэд хэдэн томоохон ажлуудыг амжилттай зохион байгуулж, төгсөгч оюутнууд маань амжилт бүтээлээр дүүрэн байсныг дурьдаад төгсөгчдөд сургууль, эзэмшсэн мэргэжлийнхээ нэр хүндийг өндөрт өргөж” явахыг захилаа.
Мөн ажил олгогчийн төлөөлөл "ДалайВан аудит" ХХК-ний захирал Ц.Жигдэн, Монголын хүний нөөцийн удирдлага шинэчлэлийн академийн сургалтын албаны дарга Т.Буяндэлгэр, "Infra инжежнер" ХК-ийн инженер Улсболд нар хүрэлцэн ирж баяр хүргэн төгсөгчдөд Ажлын байрны урилга гардууллаа.
Уламжлал ёсоор:
Бизнесийн удирдлагын чиглэлээр төгссөн
Мэдээллийн технологийн чиглэлээр төгссөн
Улсын хэмжээнд зохион байгуулагдсан ЭШХ-д амжилттай оролцон 2, 3-р байрт шалгарсан НББ-татвар хөтөлбөрийн 4-р курсын оюутан Шинэцэцэг, НББ-банк хөтөлбөрийн 4-р курсын оюутан Сэвжидпэрэнлэй нарт Магистрантурт элсэн суралцах эрх, сургалтын төлбөрийн 20%-ийн хөнгөлөлт, НББ-англи хэл хөтөлбөрийн 3-р курсын оюутан Амгаланд 2017-2018 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 20% хөнгөлөлтийн эрхийн бичгийг тус тус гардууллаа. Төгсөлтийн баярын арга хэмжээнд Мандах нар бүжгийн хамтлаг, сургуулийн дэргэдэх FAME дууны хамтлагаас гадна ЧОНО, БИД 4 хамтлагийнхан ая дууны мэндчилгээ дэвшүүллээ.
Нийт төгсөгчдөдөө цаашдын ажил хөдөлмөртөө өндөр амжилт гаргаж, сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөн, мэргэжлийн ёс зүйгээ чанд сахин ажиллахыг хүсье.
Сургуулийн захиргаа