Ажил хөдөлмөрөөрөө бусдыгаа манлайлсан багш ажилтнууд шагнагдлаа

Ажил хөдөлмөрөөрөө бусдыгаа манлайлсан багш ажилтнууд шагнагдлаа

Мандах Бүртгэл Дээд сургуулийн үүсэн байгуулагдсны 25 жилийн ой энэ жил тохиож байна. Манай сургуулийн салбар, тэнхим, нэгж бүхэн 25-н жилийн ойгоо угтан 25 шинэлэг бүтээлч ажлуудыг төлөвлөн амжилттай хэрэгжүүлсээр байна. Сургуулийн 25-н жилийн туршид олсон ололт амжилтаа дүгнэж ойн хүндэтгэлийн арга хэмжээг 2017 оны 05-р сарын 13-ны өдөр зохион байгууллаа.  Энэ арга хэмжээн дээр шилдэг тэргүүний багш ажилтнуудаа Засгийн газар, төрийн бус байгууллагууд, сургуулийн шагналаар шагнаж урамшууллаа.

Үүнд:

Монгол улсын засгийн газрын шагнал Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэгээр:

  • Багш ажилтаны хөгжлийн хорооны дарга С.Энхтуяа
  • Сургалтын чанар хяналтын албаны дарга С.Энхзаяа

Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэгээр:

  • Ахлах номын санч Л.Дэлгэрцэцэг

Санхүү банкны тэргүүний ажилтан цол тэмдэгээр:

  • Ерөнхий  нягтлан бодогч Г.Эрдэнээ
  • Эдийн засаг бизнесийн тэнхимийн эрхлэгч доктор С.Цолмон
  • Мэдээлэл технологийн тэнхимийн нягтлан Ц.Цэвэлмаа

Нягтлан бодох бүртгэлийн тэргүүний ажилтан цол тэмдэгээр:

  • Бүртгэл санхүүгийн тэнхимийн эрхлэгч Х.Нямбаяр

Бүртгэл, Статистикийн тэргүүний ажилтан цол  тэмдэгээр:

  • Хяналт үнэлгээний арга зүйч П.Болормаа

Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны Жуух бичгээр:

  • Эдийн засаг бизнесийн тэнхимийн багш Н.Далайсайхан
  • Мэдээлэл технологийн тэнхимийн эрхлэгч Ө.Ганзориг
  • Бүртгэл санхүүгийн тэнхимийн багш М.Энхсүрэн
  • Мэдээлэл технологийн тэнхимийн багш Я.Сүхбаатар

Сангийн яамны жуух бичгээр:

  • Бүртгэл санхүүгийн тэнхимийн багш Б.Бадрал
  • Татварын ерөнхий газрын хүндэт жуух бичгээр:
  • Бүртгэл санхүүгийн тэнхимийн багш И.Гүррагчаа
  • Бүртгэл санхүүгийн тэнхимийн багш Д.Цэвэлмаа

ММНБИ-ийн Хүндэт Өргөмжлөлөөр:

  • Мэдээлэл технологийн тэнхимийн багш М.Одгэрэл
  • Нягтлан бодогч Б.Болор-Эрдэнэ

Монголын боловсролын удирдах ажилтны ахмадын холбооны багшийн алдар гавьяаны “Алтан Өлзий” одонгоор :

  • Мандах Бүртгэл дээд сургуулийн зөвлөх багш доктор профессор Ш.Оросоо
  • Номын сангийн эрхлэгч М.Гомбожав нарыг

Хувийн их дээд сургуулиудын холбооны “ Тэргүүний багш” тэмдэгээр

  •  Мэдээлэл технологийн тэнхимийн багш Ө.Сэргэлэн
  • Эдийн засаг, Бизнесийн тэнхимийн багш С.Мөнхцэцэг
  • Мэдээлэл технологийн тэнхимийн багш Ш.Энхтамир
  • Мэдээлэл технологийн тэнхимийн багш М.Очирболд
  • Мэдээлэл технологийн тэнхимийн багш П.Зоригтбаатар нарыг

Монголын залуучуудын холбооны “ Тэргүүний залуу багш” тэмдэгээр

  • Эдийн засаг, Бизнесийн тэнхимийн багш Д.Булгантамир
  • Эдийн засаг, Бизнесийн тэнхимийн багш М.Ганхөлөг
  • Бүртгэл санхүүгийн тэнхимийн багш Ш.Цэцэгжаргал
  • Эдийн засаг, Бизнесийн тэнхимийн багш Б.Сайнжаргал
  • Бүртгэл санхүүгийн тэнхимийн багш Т.Золбоо
  • Бүртгэл санхүүгийн тэнхимийн багш Ц.Одгарав

Хувийн их дээд сургуулиудын холбооны “Багшийн Алдар” тэмдэгээр

  • Гадаад хэлний тэнхимийн багш Ш.Нандинцэцэг
  • Гадаад хэлний тэнхимийн багш Э.Онон
  • Гадаад хэлний тэнхимийн багш Т.Оюун-Эрдэнэ
  • Гадаад хэлний тэнхимийн багш С.Намуун
  • Бүртгэл санхүүгийн тэнхимийн багш Б.Ганбагана

Сургуулийн хүндэт Өргөмжлөлөөр:

  • Гадаад хэлний тэнхимийн эрхлэгч Ж.Төгсөө
  • Бүртгэл санхүүгийн тэнхимийн багш Б.Баатарцогт
  • Мэдээлэл технологийн тэнхимийн багш Ринчмаа
  • Мэдээлэл технологийн тэнхимийн багш Цэнд-Аюуш

Монголын боловсролын удирдах ажилтны ахмадын холбооны Боловсролын үйлчилгээний хүндэт ажилтан тэмдэгээр :

  • СЧХА-ны ажилтан Б.Батцэцэг
  • СЧХА-ны ажилтан Ё.Ариунчимэг нарыг

МЗХ-ны “Хөдөлмөрийн Алдар” цол тэмдэгээр:

  • Туслах ажилтан М.Дагвадорж

Нийгмийн Ардчилал Монголын Залуучууд холбооны “Алтан Од” Медалиар:

  • Туслах ажилтан Д.Болдсайхан нарыг тус тус шагнагжээ.