Эрхийн бичгээр шагнуулав

A- A A+
Эрхийн бичгээр шагнуулав


МИДСК-аас 2017-2018 оны хичээлийн жилд аймаг орон нутагт элсэлтийн үйл ажиллагааг зохион байгуулах нийт 22 салбар комисс ажилласан бөгөөд эдгээр салбар комиссын ажлыг 6 үзүүлэлтээр дүгнэж эхний 3 байрт шалгарсан салбар комисст “МИШЭЭЛ ЭКСПО ХХК”-ийн нэрэмжит батламж олгов.

Үүнд МБИС-ийн багш М.Ганхөлөг ахлагчтай салбар комисс шалгарч Мандах Бүртгэл Их сургууль “БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ 2018” үзэсгэлэнд 10 хувийн хөнгөлөлт эдлэх эрхийн бичгээр шагнуулав.

Шагналыг МИДСК-ийн элсэлтийн төв комиссын гишүүн Дэд захирал Ч.Төрбадрах гардуулан баяр хүргэж, амжилт хүсэв.