“Алма Матер-2017” салбар бүрийн шилдэг оюутнуудыг шалгаруулжээ

A- A A+
“Алма Матер-2017” салбар бүрийн шилдэг оюутнуудыг шалгаруулжээ

МЗХ 1996 оноос эхлэн их дээд сургууль, коллежид суралцагч залуусын дунд Үндэсний Ирээдүйн Сэхээтэн шалгаруулах "Алма Матер" уламжлалт шалгаруулалтыг явуулж улсын хэмжээний шилдэг оюутнуудыг тодоруулдаг билээ.

Энэ удаа  170 гаруй шилдэг оюутнуудаас салбар бүрийн шилдэг нийт 13 оюутан шалгаруулсны нэг нь  Мандах Бүртгэл Их Сургуулийн НББ-Татвар 3-р дамжааны оюутан, Оюутны зөвлөлийн дэд дарга Э.Лувсангомбо “Нийгмийн салбарын шилдэг” оюутнаар шалгарч Монголын Залуучуудын Холбооны "Тэргүүний оюутан" цол тэмдэгээр шагнууллаа.

Тэргүүний оюутнаар шалгарсан Э.Лувсангомбод сурлага, хөдөлмөрийн улам өндөр амжилт гаргахыг хүсье.

Мандах Бүртгэл Их сургуулийн захиргаа

2017.12.19