Мандах Бүртгэл Их Сургуулийн оюутан тэргүүллээ

A- A A+
Мандах Бүртгэл Их Сургуулийн оюутан тэргүүллээ


рд эгнээний баруун талаас 4 дэхь НББ-АХ4 ангийн оюутан Б.Амгалан

“Улаанбаатарт үйлдвэрлэв” дэд хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв /НӨҮГ/ хамтран Улаанбаатар хотод явуулж буй ЖДҮ-үүдэд тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлох, түүнийг оновчтойгоор шийдэх гарцуудыг нээн илрүүоэх болон судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг үнэлэх зорилгоор “Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх арга замууд” сэдэвт ОЭШХуралыг Монголын их дээд сургуулиудын дунд зохион байгууллаа.

Тус эрдэм шинжилгээний бага хуралд эхний шатанд 10 гаруй их, дээд сургуулийн 40 гаруй судалгааны өгүүлэл ирснээс сүүлийн шатанд шилдэг 8 илтгэлийг шалгаруулж 2017.12.20-ны өдөр амжилттай хэлэлцүүллээ. Нэгдсэн хуралд НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр, нийслэлийн ЖДҮ-ийг дэмжих төвийн захирал Д.Баярсайхан болон салбарын мэргэжилтэн үйлдвэр эрхлэгчид хүрэлцэн ирж оюутнуудын итлгэлтэй танилцав.

Тэргүүн байранд:

МБИС-ийн багш С.Цолмонгийн удирдсан НББ-АХ4 ангийн оюутан Б.Амгалан “Монгол улс дах жижиг дундын бизнесийн зээлдэгчийг эрсдлийг статистик аргуудаар  үнэлэх нь” сэдвээр

Дэд байранд:

СЭЗИС-ийн 4-р дамжааны оюутан Г.Амарбаясгалан, Б.Батмандах, Б.Жаргалмаа нар “Монгол улс дах сүлжээ дэлгүүрүүд болон ЖДҮ-ийн хэлцлийн асуудал” сэдвээр

Гутгаар байранд:

СЭЗИС-ийн 4-р дамжааны оюутан Э.Сугарбаяр, Б.Номин нар “Үйлдвэрлэл эрхэлдэг жижиг дунд аж ахуй нэгжийг газарзүйн кластерт SPV засаглалын бүтцээр сэргээх нь” сэдвээр тус тус шагналт байруудад шалгарлаа.

Нүүрний эгнээний баруун гар талаасаа 4 дэх оюутан.