Өнөөдөр тус сургуулийн 2018-2019 оны хичээлийн шинэ жил ёслол төгөлдөр эхэллээ.
Энэхүү хичээлийн жил нь тус сургуулийн 27 дах хичээлийн жил бөгөөд онцлог нь хотын А зэрэглэлийн бүсэд буюу БГД-ийн 16-р хорооны нутаг дэвсгэрт барьсан шинэ байрандаа төвхнөж, хичээл сургалтаа эхлүүлж байгаад, оюутан багш, ажиллагчид сэтгэл өндөр байна.
Хичээлийн шинэ жилийг сургуулийн захирал профессор Г.Нанжид нээж үг хэллээ. Тэрээр: Манай хамт олны хувьд:
Нээлтийн үеэр уламжлал ёсоор 2018-2019 оны хичээлийн жилд амжилттай суралцсан болон ЭЕШ-ийн өндөр оноотой оюутнуудад 20-50%-ийн Хөнгөлттэй суралцах эрхийн бичгийг гардууллаа. Үүнд:
Сурлагын амжилтаар олгох тэтгэлгийг:
Өндөр оноотой шинэ элсэгчид олгох тэтгэлэгийг: Б.Номиндарь /НББ-англи хэл/, Н.Номин /НББ-аудит/, Г.Урансанаа / НББ-Аудит/,Г.Лхамсүрэн / НББ-Аудит/, А.Мишээл /Санхүүгийн менежмент/, М.Мөнгөнцоож /НББ-Англи хэл/, О.Бөхбилэг /Санхүүгийн менежмент/, Б.Аминаа /НББ-татвар/, П.БилгүүнОчир / НББ-банк/, Б.Доржсүрэн / НББ-Аудит/, Д.Оюунбилэг /Санхүүгийн менежмент/, З. Насуун-Эрдэнэ / НББ-Аудит/, М.Баянжаргал /НББ- НББ-англи хэл/, Д.Билэгсайхан /Банкны менежмент/, Д.Төгсболд /НББ-статистик/, Э.Зандан-Очир /НББ-татвар/, Б.Бат-Эрдэнэ /Санхүүгийн менежмент/, Б.Дэлгэрмагнай / НББ-Аудит/ нар гардан авлаа
Түүнчлэн Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй “Оюутан цэрэг” хөтөлбөрт амжилттай суралцсан оюутнуудад 2018-2019 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 5%-ийн хөнгөлөлтийн эрхийн бичиг гардууллаа.
Нийт Оюутнууд, Багш, Ажилтнууддаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.
Сургуулийн захиргаа