Багш нарын өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ

A- A A+
Багш нарын өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ

Дэлхийн багш нарын 24, Монголын багш нарын 52 дахь өдрийг тохиолдуулан Мандах Их Сургуулийн уламжлалт хүндэтгэлийн арга хэмжээ боллоо.

Уг хүндэтгэлийн арга хэмжээний үеэр 2017-2018 онд сургалт, эрдэм шинжилгээ, бүтээлч ажил үйлсээрээ хамт олноо манлайлсан шилдэг багш нараа тодруулан шагнаж урамшууллаа.

Мандах Их Сургуулийн онцгой амжилтын шагналаар БНСУ-ын Kookming Их Суруульд Нягтлан Бодох Бүртгэлийн докторын зэргийг амжилттай хамгаалсан Нягтлан Бодох Бүртгэлийн тэнхимийн ахлах багш А.Наранцэцэгийг шагналаа.

2018 оны Шилдэг багшаар: Гадаад хэлний тэнхимийн багш Ш.Нандинцэцэг, 

2018 оны Шилдэг залуу багшаар: Эдийн засаг, бизнесийн тэнхимийн багш Ж.Гантулга нар тус тус шалгарч, Өргөмжлөл мөнгөн шагналын эзэд боллоо.

Түүнчлэн БСШУСЯ-ны жуух бичгээр:

Сургалтын албаны ахлах ажилтан Б.Батцэцэг

Сургалтын албаны хөтөлбөр хариуцсан ажилтан Ё.Ариунчимэг нар шагнагдлаа.

Мөн хурлын үеэр Багш ажилтны хөгжлийн хорооноос сүүлийн 10 жилд ТОП 10 байрт шалгарч ирсэн  багш нарын болон доктор хамгаалсан багш нарын статистик мэдээ баримтуудыг дэлгэн харууллаа.

Нийт Эрдэмтэн багш нартаа Чанартай сургалт явуулж, Чадварлаг мэргэжилтэн бэлтгэх үйлсдээ өндөр амжилт гаргахыг хүсье.

 

Сургуулийн захиргаа