Монгол Улсад орчин үеийн хүн амын тооллого явуулсны 100 жилийн ойн хүрээнд Үндэсний Статистикийн Хорооноос судлаачид, их, дээд сургуулиудын оюутнуудын дунд зохион байгуулсан “ХХ зууны Монгол Улсын хүн амын дүр төрх болон нийгэм эдийн засгийн түүхэн онцлог үйл явдал ба хүн амын асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд, Удирдлагын академийн багш доктор Г.Жаргал, Мандах Их Сургуулийн багш, Доктор (Ph.D) Н.Сэлэнгэ нарын бэлтгэсэн "Монгол Улсын 100 жилийн хүн амын төлөв байдал, хандлага" сэдэвт хамтын судалгаа судлаачдын ангилалд тэргүүн байр эзэлсэн байна.
Тус судалгааны хүрээнд Монгол Улсын хүн амын 1918-2015 оны (100 жил) хоорондох 10 удаагийн тооллогын (улс, нийслэл, 21 аймаг, 331 сум) дүн мэдээнд Холт-Винтерийн аргаар шинжилгээ хийж, 2020-2045 оны хэтийн хандлагыг улс, нийслэл, аймгаар тодорхойлсон онцлогтой болно.
Монгол Улсын хүн амын өсөлтийн хувь 1990 оноос буурч, Хүн амын шилжилтийн III үе шатанд орсон, нэг төв хотжилт эрчимтэй явагдсаны үр дүнд 2020-2045 онд Улаанбаатар хотын хүн ам 3.3-4.6 сая болох, хотын хүн амын эрчимтэй өсөлтийг даган хөдөөгийн сумын хүн ам 0.7-0.9 хувиар буурах хандлагатай зэргийг тус судалгаандаа дурдсан байна.
Тэргүүн байр эзэллэсэнд баяр хүргэж цаашдын ажил хөдөлмөр, эрдэм шинжилгээ, судалгааны ажилд өндөр амжилт хүсье.
Мандах Их Сургуулийн захиргаа