Мандах Их Сургуулийн дэргэдэх старт-ап болох “СОД ШИЙДЭЛ АКАДЕМИ” ТББ байгуулагдлаа.

A- A A+
Мандах Их Сургуулийн дэргэдэх старт-ап болох “СОД ШИЙДЭЛ АКАДЕМИ” ТББ байгуулагдлаа.

Мандах Их Сургуулийн дэргэдэх старт-ап болох “СОД ШИЙДЭЛ АКАДЕМИ” ТББ байгуулагдлаа.

2018 онд үүсгэн байгуулсан уг төрийн бус байгууллага зах зээлийн судлагаа, санхүү татварын зөвлөх үйлчилгээ болон төсөл, хөтөлбөр боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулах бөгөөд Мандах Их Сургуулийн ЭЗБТ-ийн багш Б.Сайнжаргал, П.Насанжаргал, М.Жанузах нар Монгол Такс ТМЗ компаний бизнес хөгжлийн захирал Л.Бат-Өлзийтэй хамтран үүсгэн байгуулсан. Бид багш нарынхаа старт-ап компанийг дэмжин ажиллахаар зорилгоор хамтын ажиллагааны гэрээг хийж, тухайн байгууллагыг оффис болон бусад хөрөнгө оруулалтаар дэмжин ажиллахаар зориод байна. Иймд “СОД ШИЙДЭЛ АКАДЕМИ” ТББ-ын үүсгэн байгуулагч нартаа цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт хүсье.

“СОД ШИЙДЭЛ АКАДЕМИ” ТББ-ын гишүүд нь дараах бизнес төсөл, судалгаа, хөтөлбөр болон зөвлөх үйлчилгээг үзүүлж байсан туршлагатай хамт олон юм.

  • Уул уурхайн компаний катеринг бизнес төсөл
  • “Чацарганы үйлдвэрлэл болон плантаци”
  • Худалдаа үйлчилгээний төсөл
  • “Үхрийн нүдний плантаци”
  • Хөлдөөсөн бууз, банш худалдан авагчдын зан төлөвийн судалгаа
  • Стратеги төлөвлөлтийн судалгаа
  • “Гурван Гал эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэг” байгуулах төсөл
  • Хаан хүнс ХХК-ны стратеги төлөвлөлт
  • “Сүүний чиглэлийн үнээний фирмийн үйл ажиллагааг өргөжүүлэх” төсөл
  • Гандрис ХХК-ны “Дөрвөн улирлын хүлэмж” бизнес төсөл
  • “Зочид буудлын хангамжийн төлөвлөлт”
  • Баясгалант өргөө ХХК-ны “Үнэт эдлэлийн зах зээлийн судалгаа”, “Гоёлын хавтан үйлдвэрлэл” бизнес төсөл дээр хамтран ажилласан.
  • СБД-ын татварын хэлтсийн захиалгаар НӨАТ-ын урамшууллын системийн хэрэгжилтийн судалгааг хийсэн.
  • “Хөнгөн хүнсний зах зээлийн судалгаа”