Мандах Их Сургууль нь Швейцарийн Эдийн засаг, технологийн их сургуультай хос диплом олгох хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээг 2017 онд байгуулсан бөгөөд тус хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна.

A- A A+
Мандах Их Сургууль нь Швейцарийн Эдийн засаг, технологийн их сургуультай хос диплом олгох хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээг 2017 онд байгуулсан бөгөөд тус хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна.

Бизнесийн сургууль болон хөтөлбөрийг магадлан итгэмжилдэг олон улсын магадлан итгэмжлэлийн байгууллага /ACBSP/-ын 8-р бүсийн хуралд Мандах Их Сургуулийн төлөөлөл оролцлоо.

ACBSP-ын 8-р бүсийн хурал Франц улсын  Парис хотноо 2018 оны 11 сарын  16-17 өдрүүдэд болсон ба энэ удаагийн хурлыг Франц улсын International School Management /ISM/ сургууль зохион байгууллаа.

Хуралд ACBSP-ийн ерөнхийлөгч Jeffrey Alderman , Peregrine academy-ийн ерөнхийлөгч Olin Oedekoven, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн удирдах зөвлөлийн дэд дарга бөгөөд ажлын албаны захирал Ж.Ариунболд болон ACBSP-ийн гишүүн монголын зарим  их дээд сургуулиудын төлөөлөл оролцсон ба Мандах Их Сургуулийг төлөөлж Санхүү, хөгжлийн бодлого эрхэлсэн дэд захирал С.Энхтүвшин, Сургалт эрхэлсэн дэд захирал, доктор, дэд профессор Ч.Төрбадрах нар оролцлоо.

Хурлын үеэр зохион байгуулагч ISM сургуулийн сургалт эрхэлсэн дэд захирал, доктор Matthew Andrews-тай уулзаж 2 сургуулийн хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Түүнчлэн тус хурлыг угтаж 2018 оны 11 сарын 1-15 хооронд зохион байгуулсан бизнес симуляцийн онлайн тэмцээнд Мандах Их Сургуулийн оюутны баг идэвхитэй, амжилттай оролцсон талаар тэрээр танилцуулсан байна.

 

Сургуулийн захиргаа