Хамтын ажиллагааны хүрээнд Мандах Их Сургуулийн төлөөлөл Швейцарийн Эдийн засаг, технологийн их сургуульд зочиллоо

A- A A+
Хамтын ажиллагааны хүрээнд Мандах Их Сургуулийн төлөөлөл Швейцарийн Эдийн засаг, технологийн их сургуульд зочиллоо

Мандах Их Сургууль нь Швейцарийн Эдийн засаг, технологийн их сургуультай хос диплом олгох хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээг 2017 онд байгуулсан бөгөөд тус хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна.

Уулзалтанд Швейцарийн Эдийн засаг, технологийн сургуулийн гүйцэтгэх захирал, доктор, профессор Ibrahim Al Souleiman, Маркетинг хариуцсан захирал Chadi Al Souleiman, УЗ-ийн гишүүн, Хүний нөөц хариуцсан ажилтан Myrna Al Kayed нар, Мандах Их Сургуулийг төлөөлж Санхүү, хөгжлийн бодлого эрхэлсэн дэд захирал С.Энхтүвшин, Сургалт эрхэлсэн дэд захирал, доктор, дэд профессор Ч.Төрбадрах нар оролцож цаашидын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Хоёр тал хамтарсан хөтөлбөрийг цаашид амжилттай үргэлжлүүлэх, хамрагдах хөтөлбөр болон оюутны тоог нэмэгдүүлэх талаар ярилцаж, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахаар харилцан тохиролцлоо.

Уулзалтын үеэр яригдсан нэг гол асуудал нь хоёр сургууль хамтарсан докторын хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар урьдчилсан байдлаар харилцан тохиролцлоо.

Мөн Швейцарийн Эдийн засаг, технологийн их сургуульд 2019 оны 5 сарын   24-25 өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах “Мандах-2019” 4 дахь удаагийн олон улсын эрдэм шинжилгээний хурлын урилгыг албан ёсоор гардуулан өгсөн ба хос диплом олгох хөтөлбөрийн төгсөлтийн үйл ажиллагаанд оролцож, хөтөлбөрийн нээлттэй өдөрлөгийг хамтран зохион байгуулахаар болсон байна.                            

 

Сургуулийн захиргаа