Мандах Их Сургууль нь нийгмийн хариуцлагын хүрээнд Баянгол дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэр дэхь хичээлийн байрны арын гудамжны нийтийн эзэмшилийн автозам болон явган хүний замыг засварлах ажлыг 2018 оны 10-р сард хийж гүйцэтгэлээ. Үүнд:
Шороон зурвас бүхий их хэмжээний нүх гарсан 280м2 замын асфалтыг хуулж зайлуулан шинээр дайрга дэвсэн суурь хийж, зам болон талбайг шинээр асфалтаар хучсан.
Явган хүний 50м2 шороон замыг засч шинээр өнгөт хавтан шахаж явган хүн явахад саадгүй болгож зассан.
Эдгээр ажлыг хийж гүйцэтгэхэд нийт 15 сая төгрөг зарцууллаа.
Сургуулийн захиргаа