Магистр, эчнээ хөтөлбөрөөр төгсөгчид диплом энгэрийн тэмдэгээ гардан авлаа

A- A A+
Магистр, эчнээ хөтөлбөрөөр төгсөгчид диплом энгэрийн тэмдэгээ гардан авлаа


Тус сургуулийн Нягтлан бодох бүртгэл, Санхүү, Банкны Магистрын хөтөлбөрийн 15, Нягтлан бодох бүртгэлийн эчнээ хөтөлбөрийн 23 дахь удаагийн төгсөлтийн ёслолын арга хэмжээ 2018 оны 12 сарын 15-ны өдөр боллоо. Төгсөлтийн ёслолын арга хэмжээг нээж Мандах Их Сургуулийн захирал Профессор Г.Нанжид үг хэлж баяр хүргэлээ. Тус арга хэмжээнд сургуулийн эрдэмтэн багш нар оролцлоо.

Энэ удаагийн төгсөлтөөр Нягтлан бодох бүртгэл, Санхүү, Банкны магистрийн хөтөлбөрөөр 9, Нягтлан бодох бүртгэлийн бакалаврын  эчнээ хөтөлбөрөөр 60 төгсөгч диплом энгэрийн тэмдэгээ ёслол төгөлдөр гардан авлаа.

Сургуулийн захиргаанаас Шилдэг төгсөгчдөд  Доктор болон Магистрын хөтөлбөрт элсэн суралцах эрхийн бичгийг дараах нэр бүхий суралцагчдад гардууллаа. Үүнд:

Докторын хөтөлбөрт элсэн суралцах эрхийн бичиг:

  • Бямбасүрэнгийн Цэнд-Аюуш,
  • Тагарваагийн Ишхандад,

 Магистрын хөтөлбөрт шалгалтгүй элсэн орж, эхний жилдээ сургалтын төлбөрийн 20%-ийн хөнгөлөлттэй суралцах эрхийн бичиг:

  • Гантулгын Цэрэнцэцэг
  • Чулуунбаатарын Ганчимэг
  • Баатаржавын Нарантуяа
  • Цэндоогийн Буддорж
  • Даваадоржийн ганцэцэг
  • Дорждавагийн Баттулга нарт тус тус гардууллаа.

 

Магистр болон эчнээ хөтөлбөрийн төгсөгчдийн төлөөлөл болох ангийн дарга нар эрдэмтэн багш, мөр зэрэгцэн суралцан төгссөн төгсөгчиддөө хандан чин сэтгэлийн үгээ хэлж, цаашдын ажил үйлсэд нь амжилтыг хүслээ.

Нийт төгсөгчиддөө цаашдын ажил хөдөлмөртөө өндөр амжилт гаргаж, сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөн, мэргэжлийн ёс зүйгээ чанд сахин ажиллахыг хүсье.

Сургуулийн захиргаа

2018.12.17