Мандах Их Сургуулийн Номын сан "Онцлох бүтээн байгуулалт"-ын эзнээр тодорлоо

A- A A+
Мандах Их Сургуулийн Номын сан

Номын сангийн тухай хууль  2014 оны 12 дугаар сарын 19-ний  өдөр батлагдсаныг тохиолдуулан Монголын номын сангийн  консерциумаас жил бүр оны шилдгүүдээ шалгаруулдаг уламжлалтай. Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж буй номын сангуудын  төлөөлөл 10 номинацид нэр дэвшин оролцсоноос Мандах Их Сургуулийн номын сан “2018 оны Онцлох бүтээн байгуулалт“ шагнал хүртлээ.  Уг арга хэмжээнд Мандах Их Сургуулийг төлөөлж Санхүү, хөгжлийн бодлого эрхэлсэн дэд захирал С. Энхтүвшин, Ахлах номын санч Л. Дэлгэрцэцэг, номын санч Д. Ганцэцэг нар оролцлоо.

2018-2019 оны хичээлийн жилд сургуулийн шинэ цогцолбор барилга ашиглалтанд орсоноор багш, ажилтны  ажиллах нөхцөл,  оюутнуудын суралцах таатай орчин бүрдсэн ба үүний чухал хэсэг нь чөлөөт уншлагын танхим, багаар ажиллах өрөө, Е-судалгааны танхим, ганцаарчилсан уншлагын хэсэг бүхий орчин үеийн шинэ номын сан ашиглалтанд орсон явдал юм.

 

Онцлох бүтээн байгуулалтаар шалгарсан Номын сангийн хамт олонд баяр хүргэж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье.

 

Сургуулийн захиргаа

2018.12.19