Мандах Их Сургуулийн Нягтлан бодох бүртгэл-Англи хэл II дамжааны оюутнуудын санаачлагаар Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа бяцхан хүүхдүүдэд гэрэл гэгээ, хүсэл тэмүүлэл бэлэглэх зорилгоор 2018 оны 11-р сарын 28-наас 12-р сарын 17-ны хооронд “ Сайн үйлсийн аян”-ыг өрнүүллээ.
Тус аянд Мандах Их Сургуулийн багш, ажилнууд, бакалаврын өдрийн хөтөлбөрийн 21 анги, орой эчнээ, магистрын хөтөлбөрийн оюутнууд оролцож нийт 2,600,920₮ цуглуулан ГССҮТ-ийн 31 м2 бүхий хагалгааны дараах хүүхдийн өрөөг засварлан, тохижуулж, эмнэлгийн удирдлагуудад хүлээлгэж өглөө.
Бидний ажлыг дэмжин оролцсон нийт багш ажилтан, өдрийн болон эчнээ, магистрын ангийн оюутнууддаа цаашдын ажил үйлсэд нь улам их амжилтыг хүсье.