2018 оныг амжилт бүтээлээр дүүрэн үдэж шинэ оноо эрч хүчтэй угтаж байгаа нийт Мандахчуудын нэрийн өмнөөс үе үеийн төгсөгчид, хамтран ажилладаг байгууллагууд, дэмжиж тусалж ирсэн хүмүүст морилон ирж байгаа 2019 оны халуун мэндийг өргөн дэвшүүлж ажил хөдөлмөрийн өндөр амжилт, амьдралын сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
МАНАЙ ХАМТ ОЛНЫ 2018 ОНЫ ОНЦЛОХ АМЖИЛТ, ҮЙЛ ЯВДАЛ
А. Байгууллагын хувьд
БСШУС-ын сайдын 2018 оны 02 сарын 26-ны өдрийн А/078 тоот тушаалаар “Мандах бүртгэл” их сургууль гэсэн нэрээ “Мандах” Их Сургууль болгон өөрчлөв. Мандах Их Сургууль үндэсний хэмжээнд гурав дах удаагаа магадлан итгэмжлэгдэв. Мэдээллийн технологийн тэнхимийг Мандах их сургуулийн бүрэлдэхүүний “Мэдээлэл технологийн” сургууль болгон өргөтгөв. Төв сургууль болон бүрэлдэхүүний Мэдээлэл технологийн сургуулиуд орчин үеийн стандарт, шаардлага хангасан хичээлийн танхимууд, оффис, спорт заал, номын сан, зоогийн газар бүхий цогцолборыг хотын төвд барьж ашиглалтанд оруулав. Дэлхийн бизнесийн нэгдсэн холбооноос “2018 ОНЫ ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА”-аар өргөмжлөгдөв. АНУ-ын Вирженагийн их сургуультай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав. Хөгжлийн шийдэл ТББ-тай хамтран ажиллах гэрээ байгуулан Студент интерпрёнер төвийн үйл ажиллагааг нээв. Нийгмийн хариуцлагын хүрээнд сургуулийн зэргэлдээх нийтийн эзэмшлийн зам талбайг 15 сая төгрөгөөр шинэчлэн засварлав. Бизнесийн удирдлагын магистрын хөтөлбөрийг МИҮЗ-өөс магадлан итгэмжлэв. Докторын сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв. “Инженер эдийн засаг”-ийн өдрийн хөтөлбөр шинээр нээв.
БСШУС-ын сайдын 2018 оны 02 сарын 26-ны өдрийн А/078 тоот тушаалаар “Мандах бүртгэл” их сургууль гэсэн нэрээ “Мандах” Их Сургууль болгон өөрчлөв.
Мандах Их Сургууль үндэсний хэмжээнд гурав дах удаагаа магадлан итгэмжлэгдэв.
Мэдээллийн технологийн тэнхимийг Мандах их сургуулийн бүрэлдэхүүний “Мэдээлэл технологийн” сургууль болгон өргөтгөв.
Төв сургууль болон бүрэлдэхүүний Мэдээлэл технологийн сургуулиуд орчин үеийн стандарт, шаардлага хангасан хичээлийн танхимууд, оффис, спорт заал, номын сан, зоогийн газар бүхий цогцолборыг хотын төвд барьж ашиглалтанд оруулав.
Дэлхийн бизнесийн нэгдсэн холбооноос “2018 ОНЫ ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА”-аар өргөмжлөгдөв.
АНУ-ын Вирженагийн их сургуультай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав.
Хөгжлийн шийдэл ТББ-тай хамтран ажиллах гэрээ байгуулан Студент интерпрёнер төвийн үйл ажиллагааг нээв.
Нийгмийн хариуцлагын хүрээнд сургуулийн зэргэлдээх нийтийн эзэмшлийн зам талбайг 15 сая төгрөгөөр шинэчлэн засварлав.
Бизнесийн удирдлагын магистрын хөтөлбөрийг МИҮЗ-өөс магадлан итгэмжлэв.
Докторын сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв.
“Инженер эдийн засаг”-ийн өдрийн хөтөлбөр шинээр нээв.
Б. Багш нарын хувьд
Монгол улсын мэргэшсэн нягтлан бодогч, мэргэшсэн үнэлгээчин ахлах багш Амарсанаагийн Наранцэцэг БНСУ-ын Kookmin их сургуульд нягтлан бодох бүртгэлийн доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалав. 2018 оны “Татварын бүртгэл” Улсын V олимпиадад Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн багш Б.Ганбагана ТЭРГҮҮН БАЙР-ыг эзэлж хоёр дах удаагаа тэргүүллээ. Шинэчилсэн хөтөлбөрийг 2014-2018 онд хэрэгжүүлэхэд онцгой идэвхи зүтгэлтэй ажиллсан багш дэд профессор Х.Нямбаяр, доктор (Ph.D), дэд профессор С.Ганцэцэг, ахлах багш Д.Сарантуяа, залуу багш Ж.Гантулга нарыг өргөмжлөл, зөөврийн компьютерээр шагнав. 2018 оны “Шилдэг багш”-аар Гадаад хэлний тэнхимийн багш Ш.Нандинцэцэг, “Шилдэг залуу багш”аар Эдийн засаг бизнесийн тэнхимийн багш Ж.Гантулга нар, “Шилдэг Ажилтан”-аар хөтөлбөр хариуцсан ажилтан Б.Мөнхбат шалгарлаа. Доктор (Ph.D), дэд профессор Ч.Төрбадрах БНСУ-д зохион байгуулагдсан ОУЭШХуралд салбар хуралдааны хурал даргалагч, илтгэгчээр оролцов. “Advanced Engineering testing” сурах бичиг зохиоход оролцов. Доктор , дэд профессор Ч. Төрбадрах Австрали улсад зохион байгуулагдсан CAMS-2018 олон улсын эрдэм шинжилгээний хуралд “Invited speaker”-ээр уригдаж илтгэл тавилаа. Захирал Г.Нанжид ИБУИНВУ-ын Оксфордод төвтэй Европын Бизнесийн Ассемблейн Эрдмийн Зөвлөлөөс “Хүндэт профессор”-оор өргөмжлөгдөв. Япон Улсын Хоккайдо мужийн Саппоро хотод Хоккайдогийн Их Сургууль дээр зохион байгуулагдсан “Хөгжлийн гарц-Шинжлэх ухааны хэрэглээ-2018” олон улсын эрдэм шинжилгээний хуралд багш Л.Дансранбавуу “Даяарчлал болон санхүүгийн салбарын хөгжлийн эдийн засгийн өсөлтөд үзүүлэх нөлөөлөл” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв. Үндэсний Статистикийн Хорооноос зохион байгуулсан “ХХ зууны Монгол Улсын хүн амын дүр төрх болон нийгэм эдийн засгийн түүхэн онцлог үйл явдал ба хүн амын асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд багш Н.Сэлэнгэ (Ph.D) "Монгол Улсын 100 жилийн хүн амын төлөв байдал, хандлага" сэдэвт хамтын судалгаагаар судлаачдын ангилалд тэргүүн байр эзлэв. Тус сургуулийн номын сан Монголын номын сангийн консорциумын “2018 оны Онцлох бүтээн байгуулалт“ шагнал хүртлээ. Доктор А.Ганзориг тэргүүтэй багш нарын орчуулсан томоохон хэмжээний бүтээл болох “Санхүү” сурах бичгийг ивээн тэтгэн хэвлүүлж олны хүртээл болгов. Боловсролын тэргүүний ажилтан цолоор Дархан салбар сургуулийн багш Б.Соджавхлан, Нягтлан бодох бүртгэлийн тэргүүний ажилтан цолооор Д.Мөнхжаргал шагнуулав. БСШУСЯ-ны жуух бичгээр Сургалтын албаны ахлах ажилтан Б.Батцэцэг, Сургалтын албаны хөтөлбөр хариуцсан ажилтан Ё.Ариунчимэг, Дархан салбар сургуулийн багш Б.Оюунцэцэг, Б.Мэндбаяр нар, Сангийн яамны жуух бичгээр Э.Өлзийхишиг, Ц.Энхбилэг нар шагнагдлаа.
Монгол улсын мэргэшсэн нягтлан бодогч, мэргэшсэн үнэлгээчин ахлах багш Амарсанаагийн Наранцэцэг БНСУ-ын Kookmin их сургуульд нягтлан бодох бүртгэлийн доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалав.
2018 оны “Татварын бүртгэл” Улсын V олимпиадад Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн багш Б.Ганбагана ТЭРГҮҮН БАЙР-ыг эзэлж хоёр дах удаагаа тэргүүллээ.
Шинэчилсэн хөтөлбөрийг 2014-2018 онд хэрэгжүүлэхэд онцгой идэвхи зүтгэлтэй ажиллсан багш дэд профессор Х.Нямбаяр, доктор (Ph.D), дэд профессор С.Ганцэцэг, ахлах багш Д.Сарантуяа, залуу багш Ж.Гантулга нарыг өргөмжлөл, зөөврийн компьютерээр шагнав.
2018 оны “Шилдэг багш”-аар Гадаад хэлний тэнхимийн багш Ш.Нандинцэцэг, “Шилдэг залуу багш”аар Эдийн засаг бизнесийн тэнхимийн багш Ж.Гантулга нар, “Шилдэг Ажилтан”-аар хөтөлбөр хариуцсан ажилтан Б.Мөнхбат шалгарлаа.
Доктор (Ph.D), дэд профессор Ч.Төрбадрах БНСУ-д зохион байгуулагдсан ОУЭШХуралд салбар хуралдааны хурал даргалагч, илтгэгчээр оролцов.
“Advanced Engineering testing” сурах бичиг зохиоход оролцов.
Доктор , дэд профессор Ч. Төрбадрах Австрали улсад зохион байгуулагдсан CAMS-2018 олон улсын эрдэм шинжилгээний хуралд “Invited speaker”-ээр уригдаж илтгэл тавилаа.
Захирал Г.Нанжид ИБУИНВУ-ын Оксфордод төвтэй Европын Бизнесийн Ассемблейн Эрдмийн Зөвлөлөөс “Хүндэт профессор”-оор өргөмжлөгдөв.
Япон Улсын Хоккайдо мужийн Саппоро хотод Хоккайдогийн Их Сургууль дээр зохион байгуулагдсан “Хөгжлийн гарц-Шинжлэх ухааны хэрэглээ-2018” олон улсын эрдэм шинжилгээний хуралд багш Л.Дансранбавуу “Даяарчлал болон санхүүгийн салбарын хөгжлийн эдийн засгийн өсөлтөд үзүүлэх нөлөөлөл” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв.
Үндэсний Статистикийн Хорооноос зохион байгуулсан “ХХ зууны Монгол Улсын хүн амын дүр төрх болон нийгэм эдийн засгийн түүхэн онцлог үйл явдал ба хүн амын асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд багш Н.Сэлэнгэ (Ph.D) "Монгол Улсын 100 жилийн хүн амын төлөв байдал, хандлага" сэдэвт хамтын судалгаагаар судлаачдын ангилалд тэргүүн байр эзлэв.
Тус сургуулийн номын сан Монголын номын сангийн консорциумын “2018 оны Онцлох бүтээн байгуулалт“ шагнал хүртлээ.
Доктор А.Ганзориг тэргүүтэй багш нарын орчуулсан томоохон хэмжээний бүтээл болох “Санхүү” сурах бичгийг ивээн тэтгэн хэвлүүлж олны хүртээл болгов.
Боловсролын тэргүүний ажилтан цолоор Дархан салбар сургуулийн багш Б.Соджавхлан, Нягтлан бодох бүртгэлийн тэргүүний ажилтан цолооор Д.Мөнхжаргал шагнуулав.
БСШУСЯ-ны жуух бичгээр Сургалтын албаны ахлах ажилтан Б.Батцэцэг, Сургалтын албаны хөтөлбөр хариуцсан ажилтан Ё.Ариунчимэг, Дархан салбар сургуулийн багш Б.Оюунцэцэг, Б.Мэндбаяр нар, Сангийн яамны жуух бичгээр Э.Өлзийхишиг, Ц.Энхбилэг нар шагнагдлаа.
В. Оюутнуудын хувьд
“МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ”-ийг НББ-Аудит хөтөлбөрийн 3-р дамжааны оюутан Г. Мөнхтүвшин, Дархан-Уул аймгийн салбар сургуулийн НББ-Аудит хөтөлбөрийн 4-р дамжааны оюутан Э.Ганзориг нар хүртлээ. Нягтлан бодох бүртгэлийн улсын уламжлалт олимпиадад хүрэл медаль хүртэв. Моннис группын нэрэмжит “Ирээдүйн манлайлагч” оюутны тэтгэлэгт хөтөлбөрт НББ-Аудит хөтөлбөрийн 3-р дамжааны оюутан Г.Мөнхтүвшин, НББ-Банк хөтөлбөрийн 3-р дамжааны оюутан О.Сарангуа, НББ-Аудит хөтөлбөрийн 4-р дамжааны оюутан Г.Наранцацрал нар шалгарав. Г.В. Плехановын нэрэмжит Эдийн засгийн их сургуулиас зохион байгуулагдсан “Economy and innovative development” сэдэвт оюутны олон улсын эрдэм шинжилгээний хуралд НББ-англи хөтөлбөрийн 3-р дамжааны оюутан П.Цагаанхүү, НББ-Татвар хөтөлбөрийн 3-р дамжааны оюутан Э.Дэлгэрмаа нар II байр, НББ-Статистик хөтөлбөрийн 1-р дамжааны оюутан Б.Ану III байрт шалгарав. Оюутан, багш ажиллагсдын дунд ном хандивлах аян өрнүүлж 3000 гаруй номыг Говь- Алтай аймгийн долоон сумын ЕБС-д бэлэглэв. Оюутнууд уламжлал ёсоор “Гацуурт” ХХК-ийн намрын ургац хураалтанд оролцов. НББ-Англи хэл II курсын оюутнуудын санаачлагаар хандив цуглуулан ГССҮТ-ийн хагалгааны дараах хүүхдийн өрөөг засварлан тохижуулж, эмнэлгийн удирдлагуудад хүлээлгэж өглөө.
“МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ”-ийг НББ-Аудит хөтөлбөрийн 3-р дамжааны оюутан Г. Мөнхтүвшин, Дархан-Уул аймгийн салбар сургуулийн НББ-Аудит хөтөлбөрийн 4-р дамжааны оюутан Э.Ганзориг нар хүртлээ.
Нягтлан бодох бүртгэлийн улсын уламжлалт олимпиадад хүрэл медаль хүртэв.
Моннис группын нэрэмжит “Ирээдүйн манлайлагч” оюутны тэтгэлэгт хөтөлбөрт НББ-Аудит хөтөлбөрийн 3-р дамжааны оюутан Г.Мөнхтүвшин, НББ-Банк хөтөлбөрийн 3-р дамжааны оюутан О.Сарангуа, НББ-Аудит хөтөлбөрийн 4-р дамжааны оюутан Г.Наранцацрал нар шалгарав.
Г.В. Плехановын нэрэмжит Эдийн засгийн их сургуулиас зохион байгуулагдсан “Economy and innovative development” сэдэвт оюутны олон улсын эрдэм шинжилгээний хуралд НББ-англи хөтөлбөрийн 3-р дамжааны оюутан П.Цагаанхүү, НББ-Татвар хөтөлбөрийн 3-р дамжааны оюутан Э.Дэлгэрмаа нар II байр, НББ-Статистик хөтөлбөрийн 1-р дамжааны оюутан Б.Ану III байрт шалгарав.
Оюутан, багш ажиллагсдын дунд ном хандивлах аян өрнүүлж 3000 гаруй номыг Говь- Алтай аймгийн долоон сумын ЕБС-д бэлэглэв.
Оюутнууд уламжлал ёсоор “Гацуурт” ХХК-ийн намрын ургац хураалтанд оролцов.
НББ-Англи хэл II курсын оюутнуудын санаачлагаар хандив цуглуулан ГССҮТ-ийн хагалгааны дараах хүүхдийн өрөөг засварлан тохижуулж, эмнэлгийн удирдлагуудад хүлээлгэж өглөө.
Сургуулийн захиргаа