Мандах Их Сургуулийн багш нарын эрдэм шинжилгээний хурал 2019 оны 2-р сарын 28-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь багш нар харилцан мэдлэг туршлага солилцох, судалгааны багуудын үйл ажиллагаа болон хамтарсан судалгаа шинжилгээний ажлыг дэмжих зорилгоор зохион байгуулав. Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурал 4–н судалгааны багаас шалгарсан 10 илтгэлийг хэлэлцүүллээ. Мандах Их Сургуулийн багш нарын эрдэм шинжилгээний хуралд илтгэлээ хэлэлцүүлсэн судалгааны баг, багш нарыг тодотговол:
I. Эдийн засаг, бизнесийн судалгааны баг
II. Бүртгэл, санхүүгийн судалгааны баг
III. Хүмүүнлэг, боловсрол судлалын судалгааны баг
IV. Суурь шинжлэх ухаан, инженерчлэлийн судалгааны баг
Хуралд илтгэлээ хэлэлцүүлсэн нийт багш нартаа талархал илэрхийлж, эрдэм судлалын ажилд өндөр амжилт гаргахыг хүсье!
Сургуулийн захиргаа.
2019.03.01