Тус сургуулийн нээлттэй хаалганы өдөрлөг 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Өдөрлөгт Ерөнхий боловсролын 16 сургуулийн сурагчид хүрэлцэн ирж, сургуулийн үйл ажиллагаа, орчинтой танилцаж, сургалтын хөтөлбөр, дугуйлан клуб, оюутны хөгжлийн зээл, тэтгэлэгт хөтөлбөрийн талаар мэдээлэл авлаа.
Өдөрлөгт хүрэлцэн ирсэн сурагчдад тус сургуулийн Эдийн засаг, бизнесийн тэнхимийн эрхлэгч, Доктор (Ph.D), дэд профессор С.Цолмон “Математикийн шалгалтыг амжилттай өгөх зөвлөмж”, Гадаад хэлний тэнхимийн ахлах багш Ж.Төгсөө, багш Т.Оюун-Эрдэнэ нар “Хэл сурахын давуу тал ба түгээмэл гаргадаг алдаанууд” сэдвээр сонирхолтой зөвлөмжүүдийг өглөө.
Мөн тус сургуулийн авъяаслаг оюутнууд урлагийн мэндчилгээ дэвшүүлж, Оюутны зөвлөлөөс сурагчдын дунд асуулт, хариултын тэмцээн зохион байгуулж, гарын бэлэг гардууллаа.