“Bloomberg b-school connection educational resource center”-ийн бичил кейс судалгаанд суурилсан хоёр дахь удаагийн тэмцээн амжилттай оролцлоо

A- A A+
“Bloomberg b-school connection educational resource center”-ийн бичил кейс судалгаанд суурилсан хоёр дахь удаагийн тэмцээн амжилттай оролцлоо

Перегрин Академик Сервис, Манлайллын “Шонхор” академи  хамтран “Bloomberg B-School Connection Educational Resource Center”-ийн бичил кейс судалгаанд суурилсан уралдаант тэмцээнийг B-School Connection олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлэгч сургуулиудын хооронд хоёр дахь удаагаа 2019 оны 5 дугаар сарын 2-ны өдөр болсон.  

Энэ удаагийн тэмцээн монгол, англи хоёр хэл дээр тусдаа шүүлттэй зохион байгуулагдсанаараа онцлогтой бөгөөд тэмцээнд нийт 15  их, дээд сургуулиудаас тус бүр 4 оюутан, 1 зөвлөх багштай 22 баг оролцон өрсөлдлөө.

“Bloomberg B-School Connection Educational Resource Center”-ийн бичил кейс судалгаанд суурилсан хоёр дахь удаагийн уралдаант тэмцээний шүүгчдээр:

Монгол хэл дээрх илтгэлийг

  • Мандах Их Сургуулийн сургалт эрхэлсэн дэд захирал Ч. Төрбадрах
  • Сан Их Сургуулийн захирал З.Ундраа
  • Хөндлөнгийн шүүгчээр: ХХААХҮЯ-ны мэргэжилтэн Б. Батбаатар  

Англи хэл дээрх илтгэлийг

  • ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн сургалт эрхэлсэн дэд захирал Г. Ганзориг
  • Летү Монгол их сургуулийн багш Кевин Миллер
  • Хөндлөнгийн шүүгчээр: Үндэсний статистикийн хорооны статистикч Б. Гэрэл
  • нар тус тус ажиллалаа.

Тэмцээнд оролцсон багууд:

Монгол хэл дээр илтгэсэн багууд:

  • МУИС- Бизнесийн сургуулийн “E-30 Coupe” баг
  • Санхүү, Эдийн засгийн их сургуулийн “Peak” баг
  • ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн “Nomads” баг
  • Мандах Их Сургуулийн “Судлаач Оюутан 1” баг
  • Олон улсын эдийн засаг үндэсний дээд сургуулийн “Тэмүүлэл” баг
  • ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн “Competence” баг
  • Сан их сургуулийн “Green Zone” баг    
  • Сэрүүлэг их сургуулийн “Shake Up” баг
  • Идэр их сургуулийн
  • МҮИС-ийн Бизнесийн сургуулийн “Imperium” баг
  • Эдийн засаг үндэсний дээд сургуулийн “Falcons” баг
  • ХУИС-ийн Бизнесийн сургуулийн “Шонхорууд” баг

Англи хэл дээр илтгэсэн багууд:

  • МУИС- Бизнесийн сургуулийн “Cosmos” баг
  • ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн “Leadfull” баг
  • Мандах Их Сургуулийн “Судлаач Оюутан 2” баг
  • Олон улсын эдийн засаг үндэсний дээд сургуулийн “Future” баг
  • ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн “Researcher” баг
  • Сан их сургуулийн “Innovation” баг
  • ХУИС-ийн Бизнесийн сургуулийн “Ravenclaw” баг
  • ХУИС-ийн Хэл, соёлын сургуулийн “Four minds- Оne team” баг
  • Эм Ай Ю дээд сургуулийн (MIU) “А-Team” баг
  • Летү Монгол их сургуулийн “Yellow Jackets” баг

Үүнээс монгол хэл дээрх илтгэлүүдээс  Санхүү, эдийн засгийн их сургуулийн “Peak” баг 84 оноогоор 1-р байр, Мандах Их Сургуулийн “Судлаач оюутан 1” баг 75.3 оноогоор хоёрдугаар байр,  Сан их сургуулийн “Green Zone” баг 73.3 оноогоор гуравдугаар байр тус тус эзэллээ.

Англи хэл дээр илтгэлүүдээс Сан их сургуулийн “Innovation” баг 92 оноогоор 1-р байр, Мандах Их Сургуулийн “Судлаач оюутан 2” баг 89.3 оноогоор хоёрдугаар байр,  МУИС Бизнесийн сургуулийн “Cosmos” баг 80 оноогоор гуравдугаар байр тус тус эзэллээ.

Тэмцээний тэргүүн байранд шалгарсан багуудыг батламж, 500 доллар, дэд байрын багуудыг батламж, 300 доллар, гуравдугаар багуудыг батламж, 200 доллараар тус тус шагналлаа.

 

Сургуулийн захиргаа