Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгийг 2 оюутан хүртлээ

A- A A+
Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгийг 2 оюутан хүртлээ

Мэдлэг боловсрол, бүтээлч чанар, шинэ санаа, сайн үйлс, авьяас, ур чадвараараа онцгой амжилт гаргасан нэр бүхий 27 оюутан Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг хүртлээ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэтгэлгийг гардуулан баяр хүргэж,  сурлага, ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөв.  Мөн эх орныхоо төлөө хүн бүр, ялангуяа ирээдүйг авч явах залуус хичээн зүтгэж, ажиллаж хөдөлмөрлөхийг уриаллаа. 

Мандах Их Сургуулийн  Нягтлан бодох бүртгэл-Банк хөтөлбөрийн суралцагч О.Сарангуа, Нягтлан бодох бүртгэл-Аудит хөтөлбөрийн суралцагч С.Цэвээнжаргал  нар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн нэрэмжит тэтгэлэг хүртлээ.

Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийг дараах болзолд үндэслэн олгодог ба суралцагчид Монгол Улсын Ерөнхий сайдын өргөмжлөл, нэг сая төгрөгийн тэтгэлэг хүртдэг байна. Болзолд:

  • Монгол Улсын тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэлээр  үр ашиг, ач холбогдол бүхий шинэ технологи, бүтээгдэхүүн, материал бий болгон үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх шинэ санаачилга гаргасан
  • Сайн санааны үндсэн дээр нийгмийн сайн сайхны тусын тулд бусдыгаа манлайлан  идэвхи зүтгэл гаргаж үлгэр жишээ болох ажил санаачлан зохион байгуулсан, эерэг өөрчлөлтөөр бусдадаа үлгэр дуурайл болсон
  • Монгол хэл, соёлын биет болон биет бус өвийг хадгалж хамгаалах үйлсэд хувь нэмэр оруулан өвлөн уламжилж, түгээн дэлгэрүүлсэн
  • Амжилттай суралцаж бусдад үлгэр дуурайл болсон, улс орны хөгжилд эерэг үр нөлөө үзүүлэхүйц судалгаа, шинжилгээний бүтээл туурвисан, оновчтой үр дүнтэй бодлого төлөвлөгөө, зөв шийдэл, арга барил бүхий нийгэм, эдийн засгийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн төсөл, хөтөлбөр санаачлан бичиж хэрэгжүүлсэн байх шалгуурыг хангаснаас гадна “Монгол Улсын ирээдүйн хөгжил ба миний оролцоо” сэдэвт эссэ бичсэн зэрэг болно.

 

Хамт олноо манлайлан ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг хүртсэн О.Сарангуа,  С.Цэвээнжаргал нартаа баяр хүргэж, сурлага хөдөлмөрийн улам өндөр амжилтыг хүсье.

Сургуулийн захиргаа