Монголын Залуу Эрдэмтдийн Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Шилдэг 100 Залуу Эрдэмтэн Судлаачдын Шинэ Жилийн Цэнгүүн" 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулагдлаа. Цэнгүүний үеэр Монголын Залуу Эрдэмтдийн Холбооны МЗЭХ-ны 7 салбар холбоодоос Салбарын 2019 оны Шилдэг Залуу Эрдэмтдийг тодруулсан юм. Шилдэг залуу эрдэмтдээр:
• С.Тунгалаг, АШУҮИС-ийн Чанарын баталгаажилтын албаны Эрдэм шинжилгээний чанар хариуцсан аргазүйч, Токиогийн Шүдний их сургуулийн Клиникийн патофизиологийн тэнхмийн зочин багш, доктор /Анагаах ухааны салбар/ • Ө.Энэрэлт, МУИС, ШУС-ийн Биологийн тэнхмийн багш, доктор, дэд профессор /Байгалийн ухаан/ • С.Жавхлан, ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн эрдэм шинжилгээний дэд ажилтан /ХАА-Биотехнологи/ • С.Цолмон, Мандах Их Сургуулийн Эдийн засаг, бизнесийн тэнхмийн эрхлэгч, Доктор, дэд Профессор /эдийн засаг, бизнесийн удирдлагйн салбар/ • Д.Даваадорж, МУИС, БУС-ийн Газарзүйн тэнхмийн багш, дэд профессор, доктор /Газарзүй, геологийн салбар/ • Л.Мөнхбаяр, ШУА-ийн Археологий хүрээлэнгийн эрдэм шинжилгээний дэд ажилтан /Нийгмийн ухааны салбар/ • Б.Аюурзана, Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн их сургуулийн багш, доктор /Технологи, инновациийн салбар/ нар тус тус шалгарлаа.
Салбарын Шилдэг Залуу Эрдэмтнээр тодорсон ЭЗБТ-ийн эрхлэгч Доктор, дэд Профессор С.Цолмондоо эрдэм судлалын ажилд нь улам их амжилт хүсье.
Сургуулийн захиргаа