Мандах Их Сургууль “Шилдэг 100 хүүхдүүд” нэвтрүүлгийг ивээн тэтгэж хамтран ажиллалаа

A- A A+
Мандах Их Сургууль “Шилдэг 100 хүүхдүүд” нэвтрүүлгийг ивээн тэтгэж хамтран ажиллалаа

 

Монгол улсынхаа нэр хүндийг эх орондоо болон тив дэлхийд цуурайтуулан өндөрт өргөн буй хүүхдүүдийн хүч, хөдөлмөр, авъяас оюун билгийг хүндэтгэн тэдэнд урам зориг өгч, хүүхэд насны мартагдашгүй шинэ жилийн дурсамжийг хамтдаа бичилцэх гайхалтай мөчийг үлдээхээр TV10 телевиз “Шилдэг 100 хүүхдүүд” нэвтрүүлгийг шинэ оны босгон дээр зохион байгууллаа.

Мандах Их Сургууль нийгмийн хариуцлагын хүрээнд энэхүү нэвтрүүлгийн ерөнхий ивээн тэтгэгч байгууллагын нэгээр ажилласан ба тус сургуулийг төлөөлөн Сургалт эрхэлсэн дэд захирал Доктор, дэд профессор Ч.Төрбадрах уригдан оролцлоо.

Энэхүү нэвтрүүлэгт Монголын Оюун Ухааны Академийн шилдэг хүүхдүүд, Монгол Улсын Консерваторын шилдэг хүүхдүүд, Нийслэлийн Гэр бүл, Хүүхэд залуучуудын газраас шалгарсан Нийслэлийн хүүхдүүд, Мисс Монголиа ОУБ-ын шилдэг хүүхдүүд уригдан оролцсон байна.

ЕБС-ийн төгсөх ангийн шилдэг 2 сурагчид Мандах Их Сургуульд эхний хичээлийн жилд 100% хөнгөлөлттэй суралцах эрхийн бичиг олгож, уригдан оролцсон хүүхдүүдэд сургуулийн бэлэг, дурсгалын зүйл гардуулан өгч баяр хүргэлээ.

Хүүхдийн төлөө хийсэн сайн үйлс бүхэн өнө мөнхөд орших болтугай.

Сургуулийн захиргаа