“Нандин Бродерс Групп” ХХК-наас Их Дээд Сургуулиудын оюутнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ШИЛДЭГ БИЗНЕС ТӨСӨЛ” шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо.

A- A A+
“Нандин Бродерс Групп” ХХК-наас Их Дээд Сургуулиудын оюутнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ШИЛДЭГ БИЗНЕС ТӨСӨЛ” шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо.

Жил бүр “Нандин Бродерс Групп” ХХК-наас зохион байгуулдаг “Шилдэг Бизнес Төсөл” шалгаруулах тэмцээн нь дараах зорилгын хүрээнд явагддаг.  

  1. Оюутан залуучуудын бизнес сэтгэлгээний өнөөгийн чиг хандлагыг судлан, шилдэг төслийг хэрэгжүүлэх
  2. Групп компаний хэмжээнд боловсон хүчин бэлтгэх
  3. Нийгмийн хариуцлагын хүрээнд шалгарсан оюутнуудыг сургалтын төлбөрөөр дэмжин бизнес санаагаа ажил хэрэг болгох хүсэл тэмүүлэлд хөтлөх

Дээрх зорилгын хүрээнд зохион байгуулсан тэмцээн нь 2019.09.20-ноос 12 сарын 15-ны хооронд нийт 55 хоног үргэлжилсэн тэмцээн болсон ба нийт 6 сургуулийн 18 баг өрсөлдсөнөөс 1-р шатанд МУИС-БС, ХААИС, СЭЗИС, ШУТИС-ын БУХИС, Мандах Их Сургуулийн 6 багийн төсөл шалгарч 2-р шатанд тэнцсэн.
Мандах Их сургуулийн 1-р баг болох “Cashmere Gold” багийн ахлагчаар НББ-Англи хэл 4-ны Цагаанхүү, гишүүнээр НББ-татвар 3-ийн Өсөхбаяр, НББ-татвар 4-ийн оюутан Энхтөр, 2-р баг болох “Seabucktorn”-ийг НББ-Татвар 4-ийн Дэлгэрмаа ахлаж, гишүүдээр НББ-Татвар 4-ийн Жамьяанцэрэн, НББ-Татвар 3 оюутан Түвшинтөр нар оролцож, 1-р баг болох “Cashmere Gold” нь 2-р байр эзэлсэн бол 2-р баг “Seabucktorn” нь тусгай байр эзлэж нийт оюутнууд нь 2 сая /хоёр сая/ төгрөгөөр шагнуулсан. Мөн ажлын байрны санал хүлээн авсан болно.  Удирдагч багшаар ЭЗБТ-ийн багш Б.Сайнжаргал, М.Жанузах нар хамтран ажиллаа.

 

 

Сургуулийн захиргаа