ТАЛАРХАЛ

A- A A+
ТАЛАРХАЛ

Сайн байцгаана уу? Эрдэмтэн багш нар, ажилтан албан хаагчид, оюутан залуус та бүхэндээ хаврын урь орсон сайхан өдрийн мэндийг хүргэе.

Намайг Б.Анхзаяа гэдэг. 2014 онд БЭЗНББ-н ангийг Ш.Цэцэгжаргал багшийн удирдлаган доор төгсөж байлаа. Миний бие төрөлхийн нурууны муруйлт /scoliosis/ оноштой байсан бөгөөд олон жил энэхүү өвчнөөрөө өвдөж шаналж хагалгаанд орж эрүүл саруул болох юмсан гэж хүсч мөрөөдөж байлаа.

2019 оны 7 сард Турк улсад энэхүү хагалгаа хийгддэг талаар мэдэж 11 сард зориг гарган шийдвэр гаргасан юм.

Та бүхэн санаж байгаа байх. 2019 оны 11 сард пэйж хуудсаа нээн "Заяадаа тусалцгаая" хандивын аян зарласан байсныг Г. Хандсүрэн болон Ш. Цэцэгжаргал багш нар маань өгөөмөр сэтгэл гарган сургууль дээр хандивын аяныг өрнүүлэн та бүхэн минь идэвхтэй оролцож сайхан сэтгэлийн гараа сунгаж тусалсанд би чин сэтгэлийн гүнээс талархал илэрхийлж байна.

Та бүхнийхээ туслалцаатайгаар Турк улсын Истанбул хотын Лив эмнэлэгт 1 сарын 31-нд нуруу тэгшлэх эхний хагалгаанд /4цаг/, 2 сарын 7-нд 2 дахь хагалгаандаа /6цаг/ амжилттай орсон бөгөөд хагалгааны явцад ч тэр одоо ч тэр миний бие маш сайн байгаа. Хагалгааны үр дүнд нуруу маань тэгширч, 10 см өндөр болсон.

Та бүхний минь хийсэн буян будаа шиг үржин эргээд таны амьдралд аз жаргалыг авчрах болтугай. Сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

Мандах Их Сургуулийн хамт олонд  маш их баярлалаа.