Мандах Их Сургуулийн I дамжааны оюутнуудын дунд зохиогддог “English-Culture” онлайн тэмцээн боллоо

A- A A+
Мандах Их Сургуулийн I дамжааны оюутнуудын дунд зохиогддог “English-Culture” онлайн тэмцээн боллоо

Энэхүү өдөрлөгийн зорилго нь оюутнуудын гадаад хэл сурах авъяасыг нээн илрүүлэх, англи хэл сурах идэвхи сонирхлыг нэмэгдүүлэх, амжилтыг урамшуулах, мэдлэгийг хөхүүлэн дэмжих, хичээлээр эзэмшсэн мэдлэг, дадал, туршлагаа бусадтай хуваалцахад оршино.

Мандах Их Сургуулийн ГХТ-ээс жил бүр уламжлал болгон 1-р дамжааны оюутнуудын дунд зохион байгуулагддаг энэхүү тэмцээнийг 2020 оны 04 сарын 10-ны 11 цагт анх удаа цахимаар багш И.Должинсүрэн, З.Тэлмүүн нар тэнхимийн багш нарын хамтаар амжилттай зохион явууллаа. Тэмцээнд 150 оюутан оролцож 4 төрлөөр өрсөлдлөө.

 

Асуулт хариултын тэмцээнд

1-р байр – НББ-Татвар 1-1 ангийн оюутан Ганбатын Сарантунгалаг;

2-р байр – НББ-Татвар 1-2 ангийн оюутан Тилеубэкийн Асель;

3-р байр – Санхүүгийн менежментийн 1-2 ангийн оюутан Ганхуягын Хүслэн.

 

Үг үсэглэх тэмцээнд

1-р байр – НББ-Аудит 1-1 ангийн оюутан Ууганбаатарын Оюунбилэг;

2-р байр – НББ-Аудит 1-1 ангийн оюутан Цэцэгдэлгэрийн Отгонцэнгэл;

3-р байр – НББ-Аудит 1-1 ангийн оюутан Болор-Эрдэнийн Намуунзул.

Орчуулгын тэмцээнд

1-р байр – Санхүүгийн менежмент 1-2 ангийн оюутан Зоригоогийн Маралгоо;

2-р байр – НББ-Татвар 1-1 ангийн оюутан Нямбаярын Уянга;

3-р байр – НББ-Татвар 1-1 ангийн оюутан Маралхүүгийн Эрдэнэ.

 

Англи дууны тэмцээнд

1-р байр – НББ-Аудит 1-1 ангийн оюутан А. Энхсоёл;

2-р байр – Санхүүгийн менежмент 1-1 ангийн Г. Анхбаяр;

3-р байр –  НББ-Татвар 1-2 ангийн оюутан Э.Болорцэцэг, Ө.Хандармаа (Хамтлаг дуу).

 

Онлайн тэмцээнийг зохион байгуулсан гадаад хэлний тэнхимийн багш нар болон тэмцээнд амжилттай оролцон оюутнуудад баяр хүргэж цаашдын сурлага хөдөлмөрт амжилт хүсье.

 

Сургуулийн захиргаа