OUS Royal Academy of Economics and Technology in Switzerland

A- A A+
OUS Royal Academy of Economics and Technology in Switzerland

Мандах Их Сургууль нь Швейцарын Эдийн засаг, технологийн их сургуультай хамтран 2016 оноос эхлэн бакалаврын болон магистрын түвшинд хос диплом олгох хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөрт  нягтлан бодох бүртгэл, санхүү, банк, бизнесийн удирдлага, маркетинг, инженер-эдийн засаг, логистик, программ хангамж хөтөлбөрөөр суралцаж байгаа оюутнууд хамрагдан хос дипломтой төгсөх боломжийг нээж 2 дахь удаагаа төгсөлтөө хийгээд байна. Тус хөтөлбөрийн онцлог нь мэргэжлийн суурь болон мэргэжлийн хичээлүүдийг англи хэл дээр  судалдаг бөгөөд цаашид төгсөгчид ахисан түвшинд гадаад, дотоодын их, дээд сургуульд үргэлжлүүлэн суралцах,  мэргэжлийн хувьд өөрийгөө хөгжүүлэх чухал ач холбогдолтой юм.