Мандах их сургуулийн барилгын төсөл 2017 онд эхлэж, хичээлийн байрны А, В блокын барилгыг 2018 оны 8 сард ашиглалтанд оруулж байсан бол 2019 оны сүүлчээр хичээлийн байрны С блокын таван давхар барилгыг ашиглалтанд оруулан, сургалтын тавилга хэрэгсэлээр иж бүрэн тоноглон тохижуулж 2020 оны 01 сарын 16-ны өдөр нээлтээ хийлээ.
Энэхүү С блокын барилга ашиглалтанд орсноор 550 оюутны суудал бүхий хичээлийн 11 танхим, 130 суудалтай хурлын танхим, оффисын өрөөнүүд шинээр нэмэгдэн оюутан, багш ажиллагсадын суралцах, ажиллах тав тухтай орчинг нэмэгдүүлэн, материаллаг баазыг бэхжүүлсэн чухал ажил боллоо.
Тус барилгын ерөнхий гүйцэтгэгчээр Р.Хангай захиралтай Гантоонот констракшн компани ажиллаж, барилгыг зураг төслийн дагуу чанарын өндөр түвшинд барьж гүйцэтгэн хүлээлгэн өглөө.