Дэлхийн болон Монголын багш нарын өдрийг тохиолдуулан шилдэг багш нараа шагнаж урамшууллаа

A- A A+
Дэлхийн болон Монголын багш нарын өдрийг тохиолдуулан шилдэг багш нараа шагнаж урамшууллаа

Дэлхийн багш нарын 26, Монголын багш нарын 54 дахь өдрийг тохиолдуулан 2019-2020 оны хичээлийн жилийн ажлын үр дүнг дүгнэн, шилдэг багш нараа шалгаруулан шагнаж урамшууллаа. Үүнд:

  • Оны шилдэг багшаар: Эдийн засаг бизнесийн тэнхимийн багш  Ж.Гантулга
  • Шилдэг залуу багшаар: Гадаад хэлний тэнхимийн багш С.Сайнзаяа нар шалгарч, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа.

Түүнчлэн COVID-19 цар тахлын үед онлайнаар сургалтын үй ажиллагааг тасралтгүй, чанартай удирдан хамт олноо манлайлсан НББТ-ийн багш Ш.Цэцэгжаргал, Д.Цэвэлмаа, Г.Хандсүрэн, ГХТ-ийн багш Ш.Нандинцэцэг, СШУИТ-ийн багш М.Ганхөлөг нар БШУЯ-ны жуух бичгээр  тус тус шагнагдлаа.

 

Эрдэмтэн багш, ажилтнууддаа Чанартай сургалт явуулж, Чадварлаг мэргэжилтэн бэлтгэх үйлсдээ өндөр амжилт гаргахыг хүсье.

 

Сургуулийн захиргаа