Мягмарын Алтангэрэл

Мягмарын Алтангэрэл

1999 онд Нягтлан бодох бүртгэлийн Мандах дээд сургуулийг Нягтлан бодогч мэргэжлээр бакалаврын зэрэгтэй, 2005 онд Монгол Улсын Их Сургуулийг Бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэй тус тус төгссөн. 2000-2005 онуудад ХААИС-ОАСС-д Нягтлан бодох бүртгэлийн багш, тэнхмийн эрхлэгчээр, 2005-2008 онд МУИС – ийн Орхон аймгийн салбар сургуульд Нягтлан бодох бүртгэлийн багшаар ажиллаж байгаад 2008 – 2011 онд БНСУ-ын “Hallym University”-д Бизнесийн удирдлагын “Бизнесийн зөвлөгөө өгөх үйлчилгээ” мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан. Одоо БНСУ-ын “Kyung Hee University”- ийн харъяа эмнэлэгт нягтлан бодогч, орчуулагчаар ажиллаж байна.