2002 онд Мандах Бүртгэл дээд сургуулийг Бакалавраар, 2004 онд магистраар төгссөн. Нягтлан бодогч мэргэжилтэй. 2007 онд АНУ-ын Виржиниа мужийн коллежийг Засгийн газар болон Ашгийн бус байгууллагын бүртгэл, аудит чиглэлээр, 2008 онд АНУ, Жеорже Майсон Их Сургууль (George Mason University)-ийн МНБ-ийн бэлтгэл курсийг тус тус төгссөн.
2002-2006 “МандахБүртгэл” Дээд сургуульд багш, 2006–2008 АНУ, Виржиниа муж, Эйч & Р Блок, Татварын мэргэжилтэн, 2008–2009 онд АНУ, Вашингтон ДС, Юнайтад Банк (United Bank)-д данс хариуцагч , 2009-2010 АНУ, Вашингтон ДС, Американ Консул Олон Улсын Боловсролын Байгууллагад нягтлан бодогч, 2010 оноос “МакКессон” Корпорацийн Мэдээлэл Технологийн Хэлтэст нягтлан бодогчоор ажиллаж байна.