“Строй инвест” ХХК-ийн санхүү хэлтсийн дарга
Монголын мэргэшсэн нягтлан бодогч. 1989 онд Санхүү Эдийн Засгийн Техникумыг, 1998 онд Нягтлан Бодох Бүртгэлийн “Мандах бүртгэл” дээд сургуулийг нягтлан бодогч мэргэжлээр төгссөн. 1994 онд Сингапур, 1997 онд АНУ-ын Колорадо мужийн Денвер хотод, 2001 онд Сингапур, 2003 онд Тайланд улсад мэргэжил дээшлүүлсэн. 1992-1998 онд Уулын Баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрт ахлах нягтлан бодогч, 1998-2001 онд Улаанбаатар хотод “Эрдэнэт-Групп” ХХК-д ерөнхий нягтлан бодогч , НИММ-АУДИТ” ХХК-ийн Орхон аймаг дахь салбарт ахлах аудитор, 2001-2011онд “Стройинвест” ХХК-д ерөнхий нягтлан бодогч, 2011 оноос Орхон аймгийн “Найдвар-Од-Аудит” ХХК-ийн захирлаар ажиллаж байна. 2004 онд “САНХҮҮ БАНКНЫ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” цол тэмдгээр, 2006 онд Орхон аймгийн “ОНЫ ШИЛДЭГ САНХҮҮЧ” өргөмжлөлөөр, 2008 онд “МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ НЯГТЛАН БОДОГЧ” өргөмжлөлөөр тус тус шагнагдсан.