Монгол Улсын Мэргэшсэн нягтлан бодогч. 1988 онд Украйн улсын Харьков хотын Инженер Эдийн Засгийн Дээд Сургуулийг Инженер эдийн засагч мэргэжлээр, 1996 онд Мандах нягтлан бодох бүртгэлийн дээд сургуулийг нягтлан бодогч мэргэжлээр, 2011 онд АНУ-ын Денвер хотын Колорадогийн Их Сургуулийг Бизнесийн Удирдлагын Магистраар тус тус төгссөн. Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэн /СоросынСан/ -д нягтлан бодогч, Сангийн яамны Төрийн сангийн газрын мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн дарга зэрэг ажлыг хийж байсан. Мэргэжлээрээ 3 заавар зөвлөмж боловсруулан хэрэгжүүлсэн. Санхүү Банкны Тэргүүний ажилтан, Хөдөлмөрийн Хүндэт медалиар шагнагдсан.