Мандах Их Сургуулийн энэ удаагийн төгсөлтөөр 8 хөтөлбөрийн төгсөгчид диплом энгэрийн тэмдгээ гардан авлаа. Ёслолын арга хэмжээ Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд 2026.05.27 өдөр зохион байгуулагдлаа.
Төгсөлтийн ёслолын арга хэмжээг Мандах Их Сургуулийн ректор, профессор Г.Нанжид нээж үг хэллээ.
Бакалаврын өдрийн хөтөлбөрөөр амжилттай суралцаж 3,5 ба түүнээс дээш голч дүнтэй төгсөж буй 76 төгсөгч Ахисан түвшний сургуулийн магистрын хөтөлбөрт шалгалтгүй элсэн, хичээлийн жилийн эхний улирлын сургалтын төлбөрийн 30%-ийн хөнгөлөлттэй суралцах эрхийн бичиг олголоо.
Мандах Их Сургууль нь Англи улсын мэргэшсэн менежерийн институтээр, НББ, Санхүү, Бизнесийн удирдлага, Маркетингийн хөтөлбөрөө хүлээн зөвшөөрүүлсэн тул эдгээр хөтөлбөрийн оюутнууд мэргэшсэн менежерийн институтийн лого бүхий certificate-тай төгсөж байна.
Мандах Их Сургууль болон Швейцарын Холбооны Улсын Эдийн засаг, технологийн их сургуулийн Хос диплом олгох 2025-2026 оны хөтөлбөрт амжилттай хамрагдсан оюутнууд дипломоо гардан авлаа.
Механик инженерчлэл хөтөлбөрийн төгсөгч А.Амармэнд Суурь шинжлэх ухаан инженерчлэлийн тэнхимд профессорын туслахаар ажиллах ажлын урилга гардан авлаа.
Мандах Их Сургуулийн төгсөгчдөөс PKF аудит-5, Интер Аудит-2, МонголТакс ТМЗ -1, МСS EBB ХХК -1, Аргун холдинг ХХК-1, Smart Intelligent Tehnology-1, Nasha Tech LLC-1 нийт 12 оюутан ажлын байрны урилга хүлээн авлаа.
НИЙТ ТӨГСӨГЧДӨДӨӨ АЖИЛ АМЬДРАЛД НЬ АМЖИЛТ БҮТЭЭЛИЙН ДЭЭДИЙГ ХҮСЬЕ