INTERMEDIATE ACCOUNTING COMPETITION ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

A- A A+
INTERMEDIATE ACCOUNTING COMPETITION ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Бүртгэл, шинжилгээний тэнхимээс Нягтлан бодох бүртгэлийн хөтөлбөрийн 2-р түвшний оюутнуудын дунд уламжлал болгон зохион байгуулдаг “Intermediate Accounting Competition” олимпиад 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Тус олимпиадад төв сургуулийн Нягтлан бодох бүртгэл хөтөлбөрийн 2-р түвшний 39 оюутан, Дархан-Уул аймаг дахь салбар сургуулийн 1-р түвшний 7 оюутан, 2-р түвшний 14 оюутан нийт 60 оюутан оролцов. Тэмцээний дүнгээр хувийн амжилтаар эхний гурван байрыг мөн ангийн 20 оюутны нийлбэр үнэлгээнд үндэслэн шилдэг ангийг тодруулж, шагнал гардууллаа.

Энэхүү олимпиадын шагналын санг “АДАРКОН” ХХК хоёр дахь жилдээ ивээн тэтгэж, хамтран ажиллалаа.

 Хувийн амжилтаар дараах оюутнууд шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

Овог

Нэр

Анги

Оноо

Байр

1

Сандагдорж

Хонгорзул

НББ 2-3 хэсэг

62

I

2

Тогтохбаяр

Энхмаа

Дархан салбар сургууль

51.5

II

3

Лхагвадорж

Өлзийбаяр

Дархан салбар сургууль

47.5

III

 

 

Мөн НББ 2-3 хэсэг анги шилдэг ангиар шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

Олимпиадад амжилттай оролцсон нийт оюутнууддаа баяр хүргэж, цаашдын сурлагад нь өндөр амжилт хүсэн ерөөе.

БҮРТГЭЛ ШИНЖИЛГЭЭНИЙ ТЭНХИМ

2026.04.28