Бүртгэл, шинжилгээний тэнхимээс Нягтлан бодох бүртгэлийн хөтөлбөрийн 3-р түвшний оюутнуудын дунд “Өртгийн бүртгэл” хичээлийн олимпиадыг 15 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.
Тус олимпиадад төв сургуулийн 35 оюутан, Дархан-Уул аймаг дахь салбар сургуулийн 12 оюутан нийт 47 оюутан оролцож, мэдлэг, ур чадвараа сорин өрсөлдлөө.
Олимпиадыг “Монгол Такс” ТМЗ компани 14 дэх жилдээ ивээн тэтгэж, шагналт байранд шалгарсан оюутнуудыг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.
Шагналт байранд шалгарсан оюутнууд:
I байр: Г.Олдошгүй-Эрдэнэ (НББ-Эрх зүй хөтөлбөр, 3-р түвшин) А.Баярчимэг (Дархан салбар сургууль, 3-р түвшин)
II байр: Б.Пүрэвсүрэн (НББ-Татвар хөтөлбөр, 3-р түвшин) Н.Хангэрэл (НББ-Эрх зүй хөтөлбөр, 3-р түвшин)
III байр: О.Түвшинтөгс (Дархан салбар сургууль, 3-р түвшин)
Олимпиадад идэвхтэй оролцож, мэдлэг чадвараа сорьсон нийт оюутнууддаа баяр хүргэж, цаашдын сурлага, судалгаанд нь өндөр амжилт хүсэн ерөөе.
БҮРТГЭЛ, ШИНЖИЛГЭЭНИЙ ТЭНХИМ